• Утас
  • (976) 5126-1601
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАНГААР ТАЙВАН ОРНУУД


        Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 86 дугаар Ерөнхий чуулганы үеэр гахайн сонгомол мялзангаар эрүүл орны жагсаалтыг шинэчилсэн байна.

                                                  ДМАЭМБ-ын 29 дүгээр тогтоол

(ДМАЭМБ-ын 86 дугаар Ерөнхий чуулган, 2018 оны 05 дугаар сард шинэчилэн баталсан.)

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 15.2 дах хэсэгт заасны дагуу гахайн сонгомол мялзан өвчнөөр эрүүл орны статусыг шинэчилдэг.

ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАНГААР ТАЙВАН ОРНУУДЫН ЖАГСААЛТ

Аргентин

Дани

Люксенбург

Словак

Австрали

Финланд

Мексик

Словени

Австри

Франц

Шинэ Каледони

Испани

Бельги

Германи

Шинэ Зеланд

Швед

Болгар

Унгар

Норвеги

Швейцарь

Канад

Ирланд

Парагвай

Нидерланд

Чили

Итали

Польш

Их Британи

Косто Рика

Япон

Португал

АНУ

Чех

Лихтенштейн

Румный

 

 

ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАНГААР ЭРҮҮЛ БҮС

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 15.2 дах хэсэгт заасны дагуу гахайн сонгомол мялзан өвчнөөр эрүүл бүсийн статусыг олгодог.

Бразил улсын ДМАЭМБ-ын төлөөлөгчөөс 2014 оны 09 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж өвчнөөр эрүүл бүс (States of Rio Grande do Sul and Santa Catarina) байгуулах хүсэлтийг хүргүүлж байсан.

Колумби улсын Мал эмнэлгийн албанаас 2015 оны 09 дүгээр сард хүргүүлсэн хүсэлтийг үндэслэн тус улсад гахайн сонгомол мялзан өвчнөөр эрүүл бүсийн статусыг олгосон.

Тайлбар: Өнгөрсөн 2016 онд болсон 84 дүгээр чуулганаас Чех, Дани, Герман, Итали, Шинэ Каледони, Шинэ Зеланд, Польша улс гахайн сонгомол мялзангаар эрүүл орон, Бразил улсад эрүүл бүсийн статусыг олгож баталгаажуулсан бол 2017 онд Парагвай, Румный улс гахайн сонгомол мялзангаар эрүүл орон, Колумби улсын нэг бүс нь гахайн сонгомол мялзан өвчнөөр эрүүл бүсийн статусыг шинээр авсан.

Энэ удаагийн 86 чуулганаас Аргентин, Болгар, Косто Рика улсад гахайн сонгомол мялзангаар эрүүл орны статус олгосон. Өөрөөр хэлбэл 2016 онд уг өвчнөөр тайван статус авсан 30 улс байсан бол 2017 онд 32, 2018 онд 35 улс болж тус тус нэмэгдсэн.

ДМАЭМБ-ын 86 дугаар Ерөнхий чуулганаар баталсан 29 дүгээр тогтоолын эх хувийг http://www.oie.int/fileadmin/Home/eng/Animal_Health_in_the_World/docs/pdf/Resolutions/2018/A29_RESO_2018_CSF.pdf хэсгээс харна уу


  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
  • Утас: + (976) 51261601
  • Факс: + (976) 51261601
  • И-Майл: -
Copyright © 2018 | Мал эмнэлэг, үржлийн газар.