• Утас
  • (976) 5126-1601
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ҮХРИЙН ЦЭЭЖ ӨВЧНИЙ СТАТУСТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОНГҮЙ.


Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 86 дугаар чуулганы үеэр үхрийн цээж өвчнөөр эрүүл орны жагсаалтыг шинэчилсэн байна.

ҮХРИЙН ЦЭЭЖ ӨВЧНӨӨР ЭРҮҮЛ ОРНЫ ЖАГСААЛТ

ДМАЭМБ-ын 24 дүгээр тогтоол

(ДМАЭМБ-ын 86 дугаар ерөнхий чуулган, 2018 оны 05 дугаар сард шинэчлэн баталсан)

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 11.7 дах хэсэгт заасаны дагуу үхрийн цээж өвчнөөр эрүүл орны статусыг олгодог.

Аргентин

Франц

Өмнөд Африк

Австрали

Энэтхэг

Свазиленд

Ботсвана

Мексика

Швейцарь

Бразил

Шинэ Каледони

АНУ

Канад

Португал

 

БНХАУ

Сингапур

 

 

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 11.7 дах хэсэгт заасны дагуу үхрийн цээж өвчнөөр эрүүл бүсийн статусыг олгодог. Үүнд:

Намиби улсын мал эмнэлгийн байгууллагаас 2015 оны 10 дугаар сард ирүүлсэн хүсэлтийг үндэслэн нэг бүс нутаг (зон) нь үхрийн цээж өвчнөөр эрүүл бүсийн статус авсан байна.

Тайлбар: Сонирхуулахад 2016 онд Шинэ Каледони, Мексик, Свазиленд харин 2017 онд Бразил, Өмнөд Африкын БНУ шинээр үхрийн цээж өвчнөөр эрүүл орны статусыг тус тус шинээр авсан байна. Харин 2018 онд ямар нэгэн улс шинээр статус нэмж шинээр аваагүй. Өөрөөр хэлбэл 2016 онд энэ жагсаалтанд 14 орон байсан бол 2017 онд 16 улс болж нэмэгдсэн бол 2018 онд энэ тоо өөрчлөгдөөгүй болно.

ДМАЭМБ-ын 86 дугаар ерөнхий чуулганаас баталсан 24 дүгээр тогтоолыг http://www.oie.int/fileadmin/Home/eng/Animal_Health_in_the_World/docs/pdf/Resolutions/2018/A24_RESO_2018_CBPP.pdf хэсгээс харна уу

 

ҮХРИЙН ЦЭЭЖ ӨВЧНИЙ ХЯНАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН АЛБАН ЁСООР БАТЛУУЛСАН ОРНЫ ЖАГСААЛТ

ДМАЭМБ-ын 25 дугаар тогтоол

(ДМАЭМБ-ын 86 дугаар ерөнхий чуулган, 2018 оны 05 дугаар сард шинэчлэн баталсан)

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 11.5 дах хэсэгт заасаны дагуу үхрийн цээж өвчний хяналтын хөтөлбөрийг албан ёсоор батлуулсан орны жагсаалтыг батладаг. Үүнд:

Намиба

ДМАЭМБ-ын 86 дугаар ерөнхий чуулганаас баталсан 25 дугаар тогтоолыг http://www.oie.int/fileadmin/Home/eng/Animal_Health_in_the_World/docs/pdf/Resolutions/2018/A25_RESO_2018_CBPPControlProg.pdf хэсгээс харна уу


  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
  • Утас: + (976) 51261601
  • Факс: + (976) 51261601
  • И-Майл: -
Copyright © 2018 | Мал эмнэлэг, үржлийн газар.