• Утас
  • (976) 5126-1601
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ


ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Мал эмнэлгийн газрын дарга Э.Н.Сангадиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийсэн. Төлөөлөгчдийн бүрэлдхүүнд тус газрын орлогч дарга П.И.Евдокимов, мал амьтны халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх хэлтсийн дарга Д.В.Калугин нар багтсан. Төлөөлөгчдийг ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газрын дарга Ц.Ганхуяг хүлээн авч уулзаж мал амьтны эрүүл мэндийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан мэдээлэл хийж санал солилцсон.

Төлөөлөгчид Монгол улсад айлчлах хугацаандаа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори, Биокомбинатын үйл ажиллагаатай танилцаж,  хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцсон байна.

 Уулзалтын төгсгөлд 2010 онд байгуулсан “Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газар, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын Мал эмнэлгийн удирдах газар хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг дахин шинэчлэн гарын үсэг зурсан.


  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
  • Утас: + (976) 51261601
  • Факс: + (976) 51261601
  • И-Майл: -
Copyright © 2018 | Мал эмнэлэг, үржлийн газар.