• Утас
  • (976) 5126-1601
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨР ТАЙВАН ОРНУУД БОЛОН БҮС НУТАГ


Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-аас гишүүн орнуудад 7 төрлийн өвчний нөхцөл байдлйыг үнэлэн албан ёсны статусыг олгодог билээ. Энэ оны 05 дугаар сарын сүүлчээр хуралдсан 86 дугаар чуулганы үеэр бог малын мялзангаар эрүүл орны жагсаалтыг шинэчилсэн байна.

ДМАЭМБ-ын 28 дугаар тогтоол

(ДМАЭМБ-ын 86 дугаар Ерөнхий чуулган, 2018 оны 05 дугаар сард шинэчлэн баталсан)

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 14.7 дах хэсэгт заасны дагуу бог малын мялзан өвчнөөр эрүүл орны статусыг шинэчилдэг.

БОГ МАЛЫН МЯЛЗАНГААР ТАЙВАН ОРНУУДЫН ЖАГСААЛТ

Аргентин

Дани

Литва

Румын

Австрали

Эквадор

Люксенбург

Сингапур

Австри

Эстони

Мадагаскар

Словак

Бельги

Финланд

Мальта

Словени

Боливи

Франц

Mаритус

ӨАБНУ

Босни Герцеговина

Германи

Мехсико

Испани

Ботсвана

Грек

Шинэ Каледони

Свазиленд

Бразил

Унгар

Шинэ Зеланд

Швед

Канад

Исланд

Норвеги

Швейцарь

Чили

Ирланд

Парагвай

Тайланд

Тайван

Итали

Перу

Недареланд

Колумби

БНСУ

Филипинни

Их Британи

Кипр

Латви

Польш

АНУ

Чех

Лихтенштейн

Португал

Уругвай

 

БОГ МАЛЫН МЯЛЗАНГААР ЭРҮҮЛ БҮС

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 14.7 дах хэсэгт заасны дагуу бог малын мялзан өвчнөөр эрүүл бүсийн статусыг олгодог. Намиби улсын Мал эмнэлгийн албанаас 2014 оны 11 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн баримт бичгийг хянан үзээд нэг бүс нутаг (зон) нь бог малын мялзан өвчнөөр эрүүл бүсийн статус авсан байна.

Тайлбар: Энэ оны 05 дугаар сарын байдлаар ДМАЭМБ-ын гишүүн 182 орноос 56 улс нь бог малын мялзангаар эрүүл, нэг улс нь эрүүл бүсийн статустай байна. Өнгөрсөн 2016 онд зөвхөн Латви улс шинээр эрүүл орны статус авчээ. Харин 2017 оны хувьд энэ жагсаалтанд шинээр ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна бол 2018 онд 4 улс (Ботсвана, Мадагаскар, Перу, Уругвай) эрүүл орны статус шинээр авсан бол уг өвчнөөр тайван орны статус авсан байсан Мьянмар улс эрхээ түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл 2016 онд 48 улс байсан бол 2017 онд нэмэгдээгүй харин 2018 онд 4 улс буюу 56 болж нэмэгдсэн.

ДМАЭМБ-ын 86 дугаар Ерөнхий чуулганаас баталсан 28 дугаар тогтоолыг http://www.oie.int/fileadmin/Home/eng/Animal_Health_in_the_World/docs/pdf/Resolutions/2018/A28_RESO_2018_PPR.pdf хэсгээс харна уу


  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
  • Утас: + (976) 51261601
  • Факс: + (976) 51261601
  • И-Майл: -
Copyright © 2018 | Мал эмнэлэг, үржлийн газар.