• Утас
  • (976) 5126-1601
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ДМАЭМБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ШҮЛХИЙ ӨВЧНИЙ СТАТУСЫГ ШИНЭЧЛЭГДЭВ.


Дэлхийн Мал амьтны эрүүл мэндийн байгуулага (ДМАЭМБ)-ын Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодексийн (2014 онд хянан тохиолдуулж мөрдөж байгаа) дагуу гишүүн орнуудын статусыг хянан жил бүр шинэчилдэг билээ. Энэ удаа 2018 оны 05 дугаар сарын 20-26 өдөр болсон ээлжит 86 дугаар Ерөнхий чуулганаар батлагдсан өөрчлөлтийг Та бүхэнд энэ удаа хүргэж байна.

Нэг. ШҮЛХИЙН ВАКЦИН ТАРИГДААГҮЙ, ШҮЛХИЙГЭЭР ЭРҮҮЛ СТАТУСТАЙ ОРНУУД

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодексийн (2017 онд нэмэлт өөрчлөлт оруулан мөрдөж байгаа) 8.8 дах хэсэгт заагдсан шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл орнуудын жагсаалтыг хүснэгтээр харуулав.

Албани

Германи

Норвеги

Австрали

Грек

Панам

Австри

Гватемал

Перу

Беларусь

Гайна

Филиппини

Бельги

Гайти

Польш

Белиз

Гондурас

Португал

Босния и Герцеговина

Унгар

Румыни

Бруней

Исланд

Сан Марино

Болгар

Индонези

Серби (1)

Канад

Ирланд

Сингапур

Чили

Итали

Словаки

Коста Рика

Япон

Словени

Хорвати

Латви

Испани

Куба

Лесото

Свазиленд

Кипр

Литва

Суринами

Чех

Люксембург

Свазиланд

Дани

Мадагаскар

Швед

Доминиканы БНУ

Мальта

Швейцари

Эль Сальвадор

Мексик

Нидерланд

Эстони

Монтинегро

Украйна

Финланд

Шинэ Каледония

Англи

Македони

Шинэ Зеланд

АНУ

Франц

Никарагуа

Вануату

Тайлбар: Серби (1) энэхүү хэсэгт Косово улс орохгүй

Хоёр. ШҮЛХИЙН ВАКЦИН ТАРИГДСАН, ШҮЛХИЙГЭЭР ЭРҮҮЛ СТАТУСТАЙ ОРНУУД

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодексийн (2017 онд нэмж хянан тохиолдуулсан) 8.8 дах хэсэгт заагдсан шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл орнуудын жагсаалтанд 2 орон байна. Үүнд:

  • Парагвай, Уругвай;

Гурав. ШҮЛХИЙН ВАКЦИН ТАРИГДААГҮЙ, ШҮЛХИЙГЭЭР ЭРҮҮЛ СТАТУСТАЙ БҮС БҮХИЙ ОРНУУД

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодексийн (2016 онд хянан тохиолдуулсан) 8.8 дах хэсэгт заагдсан шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүсийн жагсаалтыг хүснэгтээр харуулав.

Аргентина

Аргентин улсын Мал эмнэлгийн албанаас 2007 оны 01 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс хэмээн зарласан.

Аргентин улсын Мал эмнэлгийн албанаас 2011 оны 04 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн баримт бичгийг судлан үзээд Сан Хуан мужийн зуны бэлчээрийн бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Аргентин улсын Мал эмнэлгийн албанаас 2013 оны 10 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн баримт бичгийг судлан үзээд Patagonia Norte A  бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Боливи

Боливи улсын Мал эмнэлгийн албанаас 2011 оны 11 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд Альтиплано мужид нэг бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Ботсвана

Ботсвана улсын Мал эмнэлгийн албанаас 2014 оны 08 болон 11 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд Ботсвана улсын 4 бүсийн хил хязгаарт өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрч дараахь шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан. Үүнд:

  • 3 С (Дукви тосгон), 4в, 5, 6а, 8,9,10,11,12,13 бүсээс тогтсон нэг бүс;
  • 3 С зоноос (Маитенгве) тогтсон нэг бүс;
  • 4 А зоныг хамарсан нэг бүс;
  • 6 В зоныг хамарсан нэг бүс;
  • 3 В зоныг хамарсан нэг бүсийн талаар 2016 оны 08 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандсан;

Бразил

Бразил улсын Мал эмнэлгийн албанаас 2007 оны 02 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд Санта Катарина мужыг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Колумби

  • Колумби улсын Мал эмнэлгийн албанаас 1995 оны 11 дүгээр сар болон 1996  оны 04 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд тус улсын баруун хойд хэсгийн Чоко нутгийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс -1 гэж зарласан.
  • Колумби улсын Мал эмнэлгийн албанаас 2008  оны 01 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд тус улсын Сан Андрэс болон Пробиденсиа нутгийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Эквадор

Эквадор улсын эрх бүхий байгууллагаас 2014 оны 08 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд Галапагосамиг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Казакстан

Казакстан улсын эрх бүхий төлөөлөгчөөс 2014 оны 08 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг (Акмолинск, Актюбинкс, Актырауск, баруун Казакстан, Караганда, Костанайск, Мангустауск, Павлодар, хойд Казакстан муж) шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Малайзи

Тус улсын эрх бүхий байгууллагаас 2003 оны 12 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг (Сабах, Сарабак муж) шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Молдова

Молдова улсын эрх бүхий байгууллагаас 2008 оны 07 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Намиби

Тус улсын эрх бүхий байгууллагаас 1997 оны 07 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж хүлээн зөвшөөрсөн.

Өмнөд Африкын Бүгд Найрамдах улс

ӨАБНУ-ын мал эмнэлгийн байгууллагаас 2005 оны 05 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

 

Дөрөв. ШҮЛХИЙН ВАКЦИН ТАРИГДСАН, ШҮЛХИЙГЭЭР ЭРҮҮЛ БҮСҮҮД

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодексийн (2017 онд нэмж хянан тохиолдуулсан) 8.8 дах хэсэгт заагдсан шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүсийн жагсаалтыг хүснэгтээр харуулав.

Аргентина

Аргентин улсын Мал эмнэлгийн албанаас 2007 оны 03 дугаар сар, 2013 оны 10 дугаар сар болон 2010 оны 08 дугаар сар, 2014 оны 02 дугаар сард тус тус ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн баримт бичгийг судлан үзээд 2 тусдаа бүсийг шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс хэмээн зарласан.

Боливи

Боливи улсын Мал эмнэлгийн албанаас 2007 оны 03 дугаар сар, 2010 оны 08 дугаар сар, 2013 оны 10 дугаар сар, 2014 оны 02 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж тус тус ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд Amazonas, Chaco, Chiquitania, Valles болон Altiplano хэсгийн 4 нэгдсэн хэсгээс бүрдсэн нэг бүсийг шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Бразил

Бразил улсын Мал эмнэлгийн албанаас ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд дараах 4 тусдаа бүсийг шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан. Үүнд:

  • Риу-Гранди-ду-Сул муж улсын нутгийг хамарсан нэг бүс (1997 оны 10 дугаар сард баримт бичгийг хүргүүлсэн);
  • Мату-Гроса-Ду-сул муж улсад нэг бүс нутаг (2010 оны 08 дугаар сард баримт бичгийг хүргүүлсэн) ;
  • Бразил улсын Мал эмнэлгийн албанаас 2017 оны 09 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж нэг өргөтгөсөн бүсэд Amapa, Roraima, Amazonas, Para, Rondonai, Acre, Espirito Santo, Minas Cerais, Rio de haneiro, Sergipe, Distrito Federal, Goias, Mato Grosso, Parana, Sao Paulo, Bahia, Tocantins, Alagoas, Ceara, Maranhao,Paraiba, Pernambuco, Piaui, Rio Grande do Norte Mato Grosso do Sul муж улсыг хамруулсан нэг бүс нутаг;

Тайван

  • БНХАУ-ын Тайван улсын Мал эмнэлгийн албанаас ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд 2016 оны 08 дугаар сард хандаж Пэнху, Мацзу, Тайваныг хамруулсан нэг бүсийн талаарх ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс гэж үзсэн.
  • БНХАУ-ын Тайван улсын Мал эмнэлгийн албанаас ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд 2017 оны 09 дүгээр сард хандаж Кинмен тойргийг хамруулсан нэг бүсийн талаарх ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс гэж үзсэн.

Колумби

Колумби улсын Мал эмнэлгийн албанаас 2003 оны 01 дүгээр сар, 2004 оны 12 дугаар сар (хоёр бүс), 2007 оны 01 дүгээр сар, 2009 оны 01 дүгээр сард  ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд 5 бүс нутгаас бүрдсэн нэг бүсийг шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс хэмээн зарласан.

Эквадор

Эквадор улсын Мал эмнэлгийн албанаас 2012 оны 08 дугаар сард  ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд эх газрын нэг бүсийг шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс хэмээн зарласан.

Казакстан

Казакстан улсын эрх бүхий төлөөлөгчөөс 2016 оны 08 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд дараах 5 тус тусдаа шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс хэмээн хүлээн зөвшөөрсөн. Үүнд:

  • Алмата мужийг нэг бүс;
  • Дорнод Казакстан мужийг нэг бүс;
  • Жамбул мужийн хойд болон төв хэсэг, өмнөд Казакстаны мужийн хойд хэсэг, Кызклорд мужийг оролцуулан нэг бүс;
  • Кызклорд мужийн өмнөд хэсэг, өмнөд Казакстаны мужийн баруун өмнөд хэсгийг оролцуулан нэг бүс;
  • Жамбул мужийн өмнөд хэсэг, өмнөд Казакстаны мужийн зүүн, дорнод хэсгийг оролцуулан нэг бүс;

Турк

Тус улсын эрх бүхий байгууллагаас 2009 оны 11 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

            ДМАЭМБ-ын 86 дугаар чуулганаар батлагдсан 22 дугаар тогтоолыг http://www.oie.int/fileadmin/Home/eng/Animal_Health_in_the_World/docs/pdf/Resolutions/2018/A22_RESO_2018_FMD.pdf хэсгээс харна уу.

6. ШҮЛХИЙ ӨВЧНИЙГ ХЯНАЛТАД АВАХ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛСАН ОРНЫ ЖАГСААЛТ

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодексын (2017 онд нэмж хянан тохиолдуулсан) 8.8 дах хэсэгт заагдсан шүлхийн өвчнийг хяналтад авах хөтөлбөрийг албан ёсоор батлуулсан орны жагсаалтыш шинэчилсэн. Үүнд:

БНХАУ

Монгол

Намиби

Энэтхэг

Морокко

Тайланд

Шүлхий өвчнийг хяналтад авах хөтөлбөрийг албан ёсоор батлуулсан орны жагсаалтыг шинэчилсэн ДМАЭМБ-ын 23 дугаар тогтоолыг http://www.oie.int/fileadmin/Home/eng/Animal_Health_in_the_World/docs/pdf/Resolutions/2018/A23_RESO_2018_FMDControlProg.pdf хэсгээс харна уу

 

ДМАЭМБ-ААС ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ШҮЛХИЙ ӨВЧНИЙ СТАТУСТ 2014-2018 ОНД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ ДҮН

2014 оны 07 дугаар сарын сүүлчийн байдлаар

2015 оны 05 дугаар сарын  байдлаар (83 дугаар чуулганаас баталсан)

2016 оны 05 дугаар сарын  байдлаар (84 дүгээр чуулганаас баталсан)

2017 оны 05 дугаар сарын  байдлаар (85 дүгээр чуулганаас баталсан)

2018 оны 05 дугаар сарын  байдлаар (86 дүгээр чуулганаас баталсан)

Өөрчлөлт (хасагдсан/нэмэгдсэн) 2018 оныг 2017 онтой харьцуулсан дүн

§ шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 66 орон;

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 67 орон;

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 67 орон;

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 67 орон;

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 67 орон;

§  өөрчлөлт ороогүй.

§ шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл статустай 2 улс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл статустай нэг улс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл статустай нэг улс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл статустай хоёр улс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл статустай хоёр улс;

§  өөрчлөлт ороогүй.

§ шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 11 улсын 16 бүс нутаг;

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 12 улсын 17 бүс нутаг

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 13 улсын 17 бүс нутаг

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 13 улсын 19 бүс нутаг

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 11 улсын 17 бүс нутаг

§  2 улсын 2 бүс (ОХУ-ын статус түтгэлзсэн байдлаар хасагдсан бол Перу улс шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай болж ангилал өөрчлөгдсөн) хасагдсан.

§ шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүсийн статустай 8 улсын 12 бүс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүсийн статустай 8 улсын 12 бүс;

§ шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүсийн статустай 8 улсын 12 бүс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүсийн статустай 9 улсын 18 бүс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүсийн статустай 8 улсын 15 бүс;

§  Перу улс шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай болж ангилал өөрчлөгдсөн. Парагвай улс шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл статустай орны жагсаалт руу шилжсэн.

§ үлдсэн улс, бүс нутаг нь шүлхийн статус нь тодорхойгүй;

§  үлдсэн улс, бүс нутаг нь шүлхийн статус нь тодорхойгүй;

§  үлдсэн улс, бүс нутаг нь шүлхийн статус нь тодорхойгүй;

§  үлдсэн улс, бүс нутаг нь шүлхийн статус нь тодорхойгүй;

§  үлдсэн улс, бүс нутаг нь шүлхийн статус нь тодорхойгүй;

 


  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
  • Утас: + (976) 51261601
  • Факс: + (976) 51261601
  • И-Майл: -
Copyright © 2018 | Мал эмнэлэг, үржлийн газар.