• Утас
  • (976) 5126-1601
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Танилцуулга


Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Анх 1923 оны 04 дүгээр сарын 06-нд Засгийн газрын шийдвэрээр тэр үеийн сангийн яамны дэргэд Мал эмнэлгийн хэлтэс байгууллагдсан бөгөөд түүнийг 1923 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Засгийн газрын 32 дугаар хуралдаанаар “Малын зүйлийг эмнэх ба боловсруулан сайжруулах газар” болгон өргөжүүлэн зохион байгуулсан нь эдүүгээгийн Мал эмнэлэг үржлийн газрын эхлэл байлаа. МЭҮГ нь Мал тариалангийн яам, Хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн газар /агентлаг/, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам зэрэг байгууллагуудад хэлтэс, удирдар газар, ерөнхий газар, алба, газар зэрэг нэртэйгээр ажиллаж байв.


2008 онд Мал эмнэлэг үржлийн газар нь Засгийн хэрэгжүүлэгч тохируулагч агентлаг байгуулах тухай Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын .. өдрийн 49 дүгээр тогтоол, Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Мал эмнэлэг, үржлийн газар байгуулагдан Мал эмнэлгийн алба, мал үржлийн алба, захиргаа аж ахуйн хэлтэс гэсэн бүтэц, 24 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.



  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
  • Утас: + (976) 51261601
  • Факс: + (976) 51261601
  • И-Майл: -
Copyright © 2018 | Мал эмнэлэг, үржлийн газар.