Мал эмнэлэг үржлийн газар

МАЛ ЭМНЭЛГИЙН ЭМИЙН СОРИЛТ БАТАЛГААЖУУЛАЛТЫН УЛСЫН ЛАБОРАТОРИ” ТӨААТҮГАЗАР НЬ СТАНДАРТ ХЭМЖИЛЗҮЙН ГАЗРЫН МАЛ ЭМНЭЛГИЙН СОРИЛТЫН ЛАБОРАТОИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ТЕХНИКИЙН ХОРООНЫ 2017 ОНЫ 6 САРЫН 6-НЫ ӨДРИЙН ХУРЛЫН ШИЙДВЭРЭЭР 2 ЖИЛЭЭР ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
2017 оны 6-р сарын 20, Мягмар гариг, 04:19
 
ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2017 оны 6-р сарын 20, Мягмар гариг, 04:05
           НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хонины цэцэг өвчний хяналтад авахад яаралтай туслалцаа үзүүлэх нь” TCP/MON/3603 төслийн хүрээнд “Хонь, ямааны цэцэг болон хил дамжин халдварладаг бусад өвчинтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалтыг 2017 оны 06 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
          Олон улсын семинарт БНХАУ, Казакстан, ОХУ-ын шинжээчид болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монгол дах суурин төлөөлөгч болон төслийн олон улсын зөвлөх доктор Мехди Эль Харрак нар оролцов. Мөн ХХААХҮЯ, МХЕГ, ОБЕГ, МЭС, УМЭАЦТЛ, МЭХ, Биокомбинат, МЭЭСБУЛ болон аймгуудын эмч нар нийт 50 хүн оролцжээ.

          Хурлын үеэр БНХАУ, Казакстан, ОХУ, Монгол улсын шинжээчид хонь, ямааны цэцэг болон хил дамжин халдварладаг бусад өвчний нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцов. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хонины цэцэг өвчний хяналтад авахад яаралтай туслалцаа үзүүлэх нь” TCP/MON/3603 төслийн олон улсын зөвлөх доктор Мехди Эль Харрак “Марокко улсад хонь, ямааны цэцэг өвчнийг хяналтанд авсан, устгасан туршлага, сургамж” болон “Монгол улсад хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэх стратеги”-ийн баримт бичгийн төсөл өгөх дүгнэлт, сургамж сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл хийж, семинарт оролцогчдын асуултанд хариулж туршлага, мэдлэгээ хуваалцсан. 
 
МЭЭСБУЛ ТӨААТҮГ-ын хамт олон ХХААХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгт идэвхитэй оролцов.
2017 оны 6-р сарын 14, Лхагва гариг, 05:45

“ИРГЭН ТАНЬД ЗӨВЛӨЕ” сэдэвт Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нээлттэй хаалганы өдрөөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан өдөрлөгийн арга хэмжээнд Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори ТӨААТҮГ 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 өдөр оролцож, 400 гаруй иргэдэд малын эмийн хяналт, баталгаажуулалт, малын эмийн зөв зохистой хэрэглээний талаар зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллав. 

 

Дэлгэрэнгүй...
 
Улсын хэмжээнд мал төллөлт 80.1 % -тай байна.
2017 оны 6-р сарын 06, Мягмар гариг, 02:10

Дэлгэрэнгүй...
 
Бактобромадиолон бэлдмэлд ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ олгохоор шийдвэрлэв.
2017 оны 6-р сарын 05, Даваа гариг, 00:16

Мал Эмнэлгийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лабораторийн Баталгаажуулалтын албаны орон тооны бус зөвлөл 2017 оны 05 сарын 25-ны өдөр 2 дох удаагаа хуралдаж “Малчин Монгол” ХХК-ны үйлдвэрлэж буй Ивермектинтэй туулга, Альбендазолын туулга, “Шим” ХХК-ны үйлдвэрлэдэг Бактобромадиолон бэлдмэлд ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ олгохоор шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй...
 
Монгол Бөхөн болон бог малын мялзан өвчний дэгдэлтийн талаархи Олон Улсын Шинжээчдийн Уулзалт боллоо.
2017 оны 6-р сарын 02, Баасан гариг, 02:48

 Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ), Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ) хамтран зохион байгуулж НҮБ-ын ХХААБ, АНУ-ын Засгийн газар болон Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн дэмжлэг үзүүлснээр энэхүү уулзалтыг 2017 оны 05 сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 
VACANCY ANNOUNCEMENT
2017 оны 5-р сарын 25, Пүрэв гариг, 10:43
The Government of Mongolia with support from the Asian Development Bank (ADB) has developed the Regional Upgrades of Sanitary and Phytosanitary Measures for Trade Project under Loan No.3313-MON. The project objective is to improve the sanitary and phytosanitary control, testing, and inspection systems in Mongolia in compliance with the World Trade Organization (WTO) Agreement on the Application of SPS measures to increase agriculture and food trade and diversify its economy. The Executing agency is the Office of the Deputy Prime Minister and Implementing agencies are the General Agency for Specialized Inspection and the Veterinary and Animal Breeding Agency. Under the project, the Office of the Deputy Prime Minister is seeking to recruit a qualified Procurement Specialist (“Consultant”) for the Project Implementation Unit (PIU).
Дэлгэрэнгүй...
 
ДЭЛХИЙН МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА (ДМАЭМБ)-ЫН 85 ДУГААР ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
2017 оны 5-р сарын 25, Пүрэв гариг, 09:13
Франц улсын нийслэл Парис хотноо хотноо болж байгаа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 85 дугаар чуулганы үеэр албан болон албан бус уулзалт, мэдээлэл солилцох үйл ажиллагаа явагддаг билээ. Тус чуулганд оролцож байгаа Монголын төлөөлөгчид 05 дугаар сарын 23-ны өдөр Бутан улсын Мал аж ахуйн газрын даргатай уулзалт хийв. Энэ уулзалтын үеэр Бутан улс нь Монгол улсаас сарлагын хөлдөөсөн үр авах, сарлаг хөөвөр, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах,  болон мал маллагааны туршлага солилцох саналтай байгаагаа илэрхийлсэн.
 
Дэлгэрэнгүй...
 


Хуудас 1 -с 33

Та энд байна : Нүүр хуудас

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа