Мал эмнэлэг үржлийн газар

“ШҮЛХИЙ ӨВЧНИЙГ ХЯНАЛТАНД АВАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ БАТЛУУЛАВ.
2016 оны 6-р сарын 01, Лхагва гариг, 23:02

Монгол Улсын “Шүлхий өвчнийг хяналтанд авах хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хэсгийг ХХААЯ-ны сайдын 2015.10.05-ны өдрийн А-122 дугаар тушаалаар байгуулан ажилласан юм. Ажлын хэсгээс хөтөлбөрийн төслийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгуулага (ДМАЭМБ)-ын ”Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн код”-ын 8.8 бүлэгт заасан шаардлагын дагуу боловсруулан өнгөрсөн оны 10 дугаар сард тус байгуулагын Мал амьтны өвчний шинжлэх ухааны комисс (OIE Scientific Commission for Animal Diseases)-т илгээсэн билээ. Тус комиссын зүгээс Монгол улсаас ирүүлсэн баримт бичигт дүн шинжилгээ хийж  2 удаа нэмэлт тодруулгыг ирүүлэх саналын дагуу холбогдох материалыг заасан хугацаанд багтаан хүргүүлэв. Комиссын хурлаас хөтөлбөрийг сайшаан гишүүн орнуудаас санал авах, 84 дүгээр чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах саналаа Ерөнхий захиралд хүргүүлсэн тухайгаа 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн юм. 

Дэлгэрэнгүй...
 
ДЭЛХИЙН МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА (ДМАЭМБ)-ЫН 84 ДҮГЭЭР ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2016 оны 5-р сарын 30, Даваа гариг, 08:25

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 84 дүгээр чуулган 05 дугаар сарын 22-ны өдөр Франц улсын нийслэл Парис хотноо нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна

 

Дэлгэрэнгүй...
 
Мал эмнэлэг, үржлийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа
2016 оны 5-р сарын 19, Пүрэв гариг, 09:11

Дэлгэрэнгүй...
 
ДМАЭМБ-ЫН БРУЦЕЛЛЁЗЫН ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧИД МАНАЙ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
2016 оны 5-р сарын 19, Пүрэв гариг, 08:42
 
  

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын олон улсын бруцеллёзын  эксперт  Франц улсын иргэн Бруно Гарин Бастужи, Испани улсын иргэн Жозе Мариа Бласко,  Итал улсын иргэн Фабризио Де Массис нар 2016 оны  05 дугаар сарын 17-25 ны хооронд ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн манай орны малын бруцеллёз өвчинтэй тэмцэх стратеги, түүний хэрэгжилттэй болон Биокомбинат үйлдвэр, Малын эм бэлдмэл сорил баталгаажуулалтын улсын лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториудын үйл ажиллагаатай танилцана.Мөн Архангай, Өвөрхангай, Дундговь аймагт  бруцеллёзтой өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байгаатай  газар дээр  нь танилцаж,  үр дүнгийн талаар  хэлэлцэж,  арга зүй,  заавар, зөвлөмжөөр хангах үүрэгтэй ажиллаж байна.

 
 
 
 
“БОГ МАЛЫН АНГИЛАГЧ- ШИНЖЭЭЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2016 оны 5-р сарын 09, Даваа гариг, 08:29

Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Мал Эмнэлэг, Үржлийн Газар, ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуультай хамтран "Бог малын шинжээч мэргэжилтэн" бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

 

Дэлгэрэнгүй...
 
МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ 04 ДҮГЭЭР САРЫН ДЭЛХИЙ ДАХИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ
2016 оны 5-р сарын 05, Пүрэв гариг, 02:20

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын мэдээгээр 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 29-нийг хүртэл хугацаанд нийт 182 удаагийн тохиолдол бүртгэгдсэн.

 

Дэлгэрэнгүй...
 
ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН “МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД” ТӨСЛӨӨС ГАДААДЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД БОГИНО ХУГАЦААНЫ ИНТЕРНШИП (МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ) ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2016 оны 5-р сарын 02, Даваа гариг, 08:12

Тус төслийн дэмжлэгтэйгээр 2016 онд мал эмнэлгийн төрийн байгууллагад ажиллаж буй 40 хүртэл насны, зохих шалгуур хангасан нийт 3 малын эмчийг гадаадын их, дээд сургуульд богино хугацааны интерншип хөтөлбөрт хамруулна.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй малын эмч доорх баримтуудыг бүрэн бүрдүүлж “Малын эрүүл мэнд” төслийн ( Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ) цахим хаягаар 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагаас өмнө PDF файл хэлбэрээр ирүүлнэ үү (Жич: Бүх баримтыг нэгтгэж нэг PDF болгож ирүүлэхийг гойд анхаарна уу!).

Дэлгэрэнгүй...
 
Төл бойжилтын мэдээ
2016 оны 4-р сарын 21, Пүрэв гариг, 08:41

Улсын хэмжээнд 4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт эх малын 51,4 % буюу 12,2 сая эх мал төллөж 12,0 сая төл хүлээн аваад байна. Үүнээс 34,2 мянган ботго, 107,8 мянган унага, 327,7 мянган тугал, 6,3 сая хурга, 5,2 сая ишиг бойжиж, төл бойжилт 98,1 хувьтай байна.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 8 -с 33

Та энд байна : Нүүр хуудас

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа