Мал эмнэлэг үржлийн газар

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРТ ЭХНИЙ 10 САРЫН БАЙДЛААР ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЯВЦ, ГҮЙЦЭТГЭЛЭЭС........
2015 оны 10-р сарын 29, Пүрэв гариг, 03:06

Нэг. Мал амьтны гоц халдвар өвчнөөс сэргийлэх, тэмцэх арга хэмжээ 

Мал амьтныг олноор нь өвчлүүлж, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээр тавигддаг 15 өвчнийг Дэлийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас гоц халдварт өвчин гэсэн ангилалд багтаадаг. Эдгээр өвчнөөс манай оронд сүүлийн 2 жилд шүлхий, хонь, ямааны цэцэг, гахайн мялзан өвчнүүд дахин сэргэж бүртгэгдсэн байна.

Шүлхий өвчний 2015 оны нөхцөл байдал. Энэ оны эхний 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд шүлхий өвчний нийт 8 тохиолдол гарсан. Үүнээс Ховд аймгийн Булган, Үенч суманд 4, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг, Баян Өлгий аймгийн Алтай суманд 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжилгээгээр батлагдсан байна. Тус суманд 8-10 км радиус бүхий 3 хэсэг газарт өвчлөл бүртгэгдээд байна. Нийт 19 өрхийн үхэр 18, хонь 62, ямаа 10 нийт 90 мал өвчилсөн ба 2015.10.13-ны өдрөөс хойш мал нэмж өвчлөөгүй байна. Тус суманд 10 дугаар сарын 23-ний өдрийн байдлаар нэгдүгээр ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 89,677 малыг бүрэн хамруулав. Дараагийн ээлжийн тарилгыг 11 дүгээр сарын эхнээс хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.

Дэлгэрэнгүй...
 
МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР ДЭМЖЛЭЭ
2015 оны 10-р сарын 23, Баасан гариг, 03:24

Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганы 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна.

Одоогийн үйлчилж буй “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль нь анх 1993 онд батлагдсан. Түүнээс хойш тус хуульд 4 удаа нэмэлт, өөрчлөлт орж, 2 удаа шинэчлэн найруулжээ. Одоогийн хуульд мал эмнэлгийн болон малын үржлийн гэсэн хоёр өөр чиг үүрэг бүхий ажлууд холилдсон тул салбарын байгууллагууд хуулийг хэрэгжүүлэхдээ зарчмын өөр өөр байр суурьтай байдгаас зарим ажил үйлчилгээг огт гүйцэтгэдэггүй, санхүү, хөрөнгө оруулалт нь ялгавартайгаас хөгжлийн түвшин, чадавхи нь ялгаатай, олон улсын түвшинд тавигдаж буй шаардлагыг хангахад одоогийн эрх зүйн орчинг боловсронгуй болгон шинэчлэх шаардлагатай зэрэг асуудлууд байгаа ажээ.

Дэлгэрэнгүй...
 
КАЛИФОРНИ МУЖ АНИТИБИОТОК ХЭРЭГЛЭХ ТУХАЙ ЧАНД ХАТУУ ХУУЛИЙГ БАТЛАВ.
2015 оны 10-р сарын 20, Мягмар гариг, 09:06

Калифорни мужийн засаг захиргаа нь өвчин үүсгэгч бичил биетэн антибиотикт тэсвэртэй болж байгаа нь мужийн оршин суугчдын эрүүл мэндэд аюул учруулж байна гэж үзжээ. Иймээс энэ аюулыг бууруулахын тулд мал эмнэлгийн салбарт эмийн хэрэглээг эрс хязгаарлах хуулийг баталжээ.
Хөдөө аж ахуйн салбарт мал амьтны өвчнөөс сэргийлэхийн тулд нянгийн эсрэг бэлдмэлийг хэрэглэхийг хориглосон хуулинд хууль тогтоох байгууллагын тэргүүн Джерри Браун гарын үсэг зурсанбайна. Энэ хуулиар үхэр, бог мал, шувууны өсөлтийг хурдасгах зорилгоор эмийн бодис хэрэглэхийг хориглосон ажээ.

Дэлгэрэнгүй...
 
АДУУНЫ ӨВЧНИЙ ДЭЛХИЙ ДАХИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ (2015 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР)
2015 оны 10-р сарын 20, Мягмар гариг, 03:50

Англи улсын Ньюмаркет дах олон улсын төвийн судалгаа мэдээлэлийн төвийн мэдээгээр 2015 оны эхний хагас жилд дэлхийн дахинд адууны дараахь өвчнүүд бүртгэгдсэн байна. Үүнд:

Дэлгэрэнгүй...
 
“МЭМ” ТӨСЛӨӨС МАЛ ЭМНЭЛГИЙН СУРГУУЛЬД ҮЗҮҮЛСЭН ДЭМЖЛЭГ
2015 оны 10-р сарын 15, Пүрэв гариг, 06:35
 
БНХАУ-ЫН ХИЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ХОРИО ЦЭЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАВ.
2015 оны 10-р сарын 06, Мягмар гариг, 02:37

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны хүсэлтээр БНХАУ-ын Хилийн хяналт шалгалт, хорио цээрийн газраас томилогдсон эрсдлийн үнэлгээний баг 09 дүгээр сарын 10 дугаар сарын 03-ны өдрийн хүртэлх хугацаанд Монгол улсад ажиллав. 

 
Дэлгэрэнгүй...
 
ДЭЛХИЙН МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА (ДМАЭМБ)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН 29 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫГ МОНГОЛ УЛС АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2015 оны 10-р сарын 02, Баасан гариг, 09:21

Бүсийн 29 дүгээр чуулган 2015 оны 9 дүгээр сарын 14-18 хооронд Улаанбаатар хотноо болж,  Ази, номхон далайн 27 орны 80 гаруй төлөөлөгчид, ХХАА-н сайд Р.Бурмаа, Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, ШХА-ийн Малын эрүүл мэнд төсөл, Дэлхийн банкны Малын эрүүл мэнд төсөл, НҮБ-ын ХААБ, Дэлхийн банк ,Дэлхийн амьтныг хамгаалах нийгэмлэг зэрэг олон улсын байгууллага, Төвийн бүсийн аймаг, нийслэлийн мал эмнэлгийн албаны дарга нар, МЭХүрээлэн, Биоүйлдвэр, УМЭАЦТЛ, МЭСБУЛ-ийн захирал нийт 100 гаруй төлөөлөгчид чууллаа.

 

Дэлгэрэнгүй...
 
ДМАЭМБ-ААС МОНГОЛ УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ЧАДАВХИД ХИЙСЭН “ГҮЙЦЭТГЭЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ, СТРАТЕГИ ҮНЭЛГЭЭ” –НИЙ ДҮН
2015 оны 10-р сарын 02, Баасан гариг, 09:14
Дэлгэрэнгүй
 
Бусад мэдээллүүд...


Хуудас 10 -с 30

Та энд байна : Нүүр хуудас

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа