Мал эмнэлэг үржлийн газар

VACANCY ANNOUNCEMENT
2017 оны 5-р сарын 25, Пүрэв гариг, 10:43
The Government of Mongolia with support from the Asian Development Bank (ADB) has developed the Regional Upgrades of Sanitary and Phytosanitary Measures for Trade Project under Loan No.3313-MON. The project objective is to improve the sanitary and phytosanitary control, testing, and inspection systems in Mongolia in compliance with the World Trade Organization (WTO) Agreement on the Application of SPS measures to increase agriculture and food trade and diversify its economy. The Executing agency is the Office of the Deputy Prime Minister and Implementing agencies are the General Agency for Specialized Inspection and the Veterinary and Animal Breeding Agency. Under the project, the Office of the Deputy Prime Minister is seeking to recruit a qualified Procurement Specialist (“Consultant”) for the Project Implementation Unit (PIU).
Дэлгэрэнгүй...
 
ДЭЛХИЙН МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА (ДМАЭМБ)-ЫН 85 ДУГААР ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
2017 оны 5-р сарын 25, Пүрэв гариг, 09:13
Франц улсын нийслэл Парис хотноо хотноо болж байгаа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 85 дугаар чуулганы үеэр албан болон албан бус уулзалт, мэдээлэл солилцох үйл ажиллагаа явагддаг билээ. Тус чуулганд оролцож байгаа Монголын төлөөлөгчид 05 дугаар сарын 23-ны өдөр Бутан улсын Мал аж ахуйн газрын даргатай уулзалт хийв. Энэ уулзалтын үеэр Бутан улс нь Монгол улсаас сарлагын хөлдөөсөн үр авах, сарлаг хөөвөр, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах,  болон мал маллагааны туршлага солилцох саналтай байгаагаа илэрхийлсэн.
 
Дэлгэрэнгүй...
 
Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 85 дугаар чуулган нээлтээ хийлээ.
2017 оны 5-р сарын 22, Даваа гариг, 03:38

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 85 дугаар чуулган 05 дугаар сарын 22-ны өдөр Франц улсын нийслэл Парис хотноо нээлтээ хийлээ. Чуулганд 180 гишүүн орны 800 гаруй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы эхний өдөр албан ёсны нээлтийн ажиллагаа явагдаж, ДМАЭМБ-ын шагналаар 3 хүнийг шагнасан. Мөн үеэр “Мал амьтны тавлаг байдал болон эрүүл мэнд” сэдэвт 2017 оны фото уралдааны дүнг танилцуулан бүс тус бүрээс шалгарсан хүмүүст шагнал гардуулсан. Энэ жилийн фото зургийн уралдаан нь малын эмч нар болон мал эмнэлгийн сургуулийн оюутан гэсэн хоёр ангилалаар явагдсан ба Ази, Номхон далайн бүсээс Монгол улсаас оролцсон малын эмчийн бүтээл 2 дах удаагаа тэргүүн байрыг эзэлсэн байна. Энэ удаа ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн Я.Давгадоржийн “Бог малын мялзангийн вакцинжуулалт” нэртэй зураг тэргүүн байранд шалгарчээ.

Дэлгэрэнгүй...
 
Бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцины баталгаажилт
2017 оны 5-р сарын 19, Баасан гариг, 12:53

Бог малын мялзан өвчний 2016  оны дэгдэлтийн үед Монгол Улсад ажилласан олон улсын экспертүүдийн өгсөн зөвлөмжийн дагуу бог малын мялзан өвчний вакцинжуулалтанд ашигласан БНХАУ-аас гаралтай вакцины дээжийг Африкийн холбооны Пан африкийн мал эмнэлгийн вакцины төв болох АУ-Панвак лабораторит илгээн чанарын шинжилгээнд хамрууллаа.

Дэлгэрэнгүй...
 
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ДЭЛХИЙ ДАХИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ
2017 оны 5-р сарын 16, Мягмар гариг, 01:25

Израйль улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны Амьтны эрүүл мэнд, мал эмнэлгийн албаны мэдээлснээр Израйлын нутгийн хойд хэсэг Хазапоны Арамша тосгонд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүлхий өвчин бүртгэгдэж 60 үхэр өртөж 20 үхэр өвчилсэн тухай ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн 7 хоног бүрийн мэдээллийн санд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр албан ёсоор бүртгэгдсэн байна.

Дэлгэрэнгүй...
 
МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
2017 оны 5-р сарын 15, Даваа гариг, 02:49

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2017 оныг антибиотикийн эмийг болгоомжтой, зөв зохистой хэрэглэх, мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Мөн антибиотик тэсвэртэй нянгийн халдвар өссөн нэмэгдэж байгаатай холбогдуулан уг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран боловсруулж байна. Иймд тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцлийг хангах үүднээс зарим нэрийн антибиотикийн улсын бүртгэл, хэрэглээнд зохицуулалт хийх талаарх асуудлыг 2017 оны ээлжит 1-р хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй...
 
Мал, амьтны гоц халдварт өвчний стратегийн баримт бичгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2017 оны 5-р сарын 08, Даваа гариг, 08:45

Дэлгэрэнгүй...
 
Улсын хэмжээнд мал төллөлт 66.7 % -тай байна.
2017 оны 5-р сарын 05, Баасан гариг, 03:05

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 2 -с 34

Та энд байна : Нүүр хуудас

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа