Мал эмнэлэг үржлийн газар

CV-г хэрхэн амжилттай бичих вэ? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн orgilbat   
2015 оны 7-р сарын 28, Мягмар гариг, 07:29

\

 CV гэж юу вэ?

CV (Curriculum Vitae) гэдэг нь тухайн хүний боловсролын болон мэргэжлийн түүхийн тойм ба үүнийг ажлын байрны анкет бөглөхөд ашигладаг.

CV-г өөрийнхөө авьяас, ур чадвар, боловсрол ба туршлагаа ажил олгогчид борлуулах баталгаа гэж ойлгож болно. Уг маягт ажил хайгчийн талаарх үндсэн мэдээлэл, хувийн шинж чанаруудыг гаргаж ирэхэд чиглэгддэг ба зайлшгүй үнэн зөв байх шаардлагатай.

CV бичих “Ганц шилдэг арга, бүтэц” гэж байхгүй. Та CV-г өөрийн хүссэн бүтцэд оруулж бэлдэж болно. Жишээ: CV бэлдэхэд хамгийн чухал зүйлсийг дурдвал:

- 45% өмнөх ажлын туршлага (өмнө эрхэлж байсан ажлын туршлага хамгийн чухал хэсэг байдаг)

- 35% мэргэжил, ур чадвар

- Уншихад хялбар байх нь 25%-ийг эзэлдэг (таны CV уншиж байгаа хүнд ойлгомжтой, товч, уншихад хялбар байх ёстойг санаарай)

- 16% Ололт, амжилт (таны бүтээсэн амжилт чухал ч нэн түрүүнд дурдагдах зүйл биш гэдгийг анхаарах хэрэгтэй)

- 14% Зөв бичгийн болон хэлзүйн дүрэм (таны CV хэлзүй болон зөв бичгийн дүрмийн хувьд алдаагүй, утга төгс байх ёстой. Энэ нь таны онолын мэдлэгийн түвшинг давхар агуулдаг юм)

- 9% боловсролын байдал

- Хувийн онцлог шинж 9%

- Зорилго 3% (таны орохыг хүсэж буй ажлын байр)

- Түлхүүр үг ашиглах явдал 2% (таны ашигласан үг харвасан сум шиг оновчтой байх ёстой учраас түлхүүр үг ашиглах нь чухал)

- 1% холбоо барих утас,э-мэйл хаяг

- Хувийн туршлага 1%

- Компьютерийн мэдлэг 1% зэрэг орно.

CV-ний эхэн хэсэгт ямар мэдээлэл оруулах вэ?

Хувийн мэдээлэл:

- Овог нэр:

- Төрсөн он сар:

- Гэрийн хаяг:

- Утас:

- Э-мэйл:

Боловсрол ба мэргэжил: таны боловсролын түвшин, төгссөн сургууль гэх мэт

Ажлын туршлага: өмнө нь эрхэлж байсан ажил, хуримтлуулсан бүх туршлагаа энд дурдана. Таны хийж байсан ажил болон олж авсан туршлага хоорондоо зохицох ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.

Таны сонирхол ба зорилго: энэ хэсэг маш товч, оновчтой байх ёстой. Нэгэн хэвийн, уйтгартай зүйл бичхээс зайлсхий. Жишээ нь: ном унших, зурагт үзэх, сагсан бөмбөг тоглох зэрэг зүйлс оруулах хэрэггүй. Таны сонирхол зорилго таны хүсч буй ажлын байртай уялдах хэрэгтэйг мартаж болохгүй.

Чадвар: Хэлний мэдлэг, комьютерийн мэдлэг гэх мэт

CV бэлдэхдээ гаргадаг нийтлэг алдаануудыг ажил олгогчдын зүгээс мөн дараах байдлаар тодорхойлжээ:

- Зөв бичгийн дүрэм ба хэлзүйн дүрмийн алдаа 56%

- Тухайн ажлын байрын шаардлага хангаагүй явдал 21%

- Хэт нуршуу эсвэл хангалтгүй ажлын түүх

- Тохиромжгүй бичгийн хэлбэр, түлхүүр үг ороогүй 11 %

- Ололт амжилтаа тусгаагүй 9%

- Эргээд холбоо тогтоох асуудал 8%

- Тодорхойгүй зорилго 5%

- Худлаа мэдээлэл 2%

- Зураг хавсаргах явдал 5% (CV-нд ихэнх тохиодолд зураг хавсаргадаггүй)

CV ямар хэмжээтэй байх вэ?

Албан ёсны хэмжээ байдаггүй ч ерөнхийдөө шинээр төгсөгчдийн хувьд А4 хэмжээтэй 2 нүүрээс хэтрээгүй байх, харин академик түвшинд 4-5 нүүр байх боломжтой.

Эх сурвалж: mlctraining.mn

Share
 
This folder doesn't exsits.

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдлэгийн сан Заавар зөвлөгөө, гарын авлага CV-г хэрхэн амжилттай бичих вэ?

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа