Мал эмнэлэг үржлийн газар

Зүүн бүсийн мал эмнэлгийн тулгамдсан асуудлууд онол үйлдвэрлэлийн бага хурал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн orgilbat   
2016 оны 8-р сарын 10, Лхагва гариг, 08:25

Монголын мал эмнэлгийн холбоо, холбооны зүүн бүсийн салбар холбоо, Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, мал эмнэлгийн хэлтэс, Өмнөдэлгэр сумын засаг даргын тамгын газар, Өмнөдэлгэр суманд байрлах цэргийн ангийн мал аж ахуй хариуцсан анги, ЗГХА, Мал эмнэлэг үржлийн газар хамтран зүүн бүсийн мал эмнэлгийн тулгамдсан асуудлууд онол үйлдвэрлэлийн бага хурлыг “Мал эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Балдан врайбун” хийдийг түшиглэн анх удаа хөдөөд амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ЗГХА - Мал эмнэлэг үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэнгэл, Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмон, ХХААЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн С.Дивангар, МААБЗХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Алтангэрэл, Отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Ц.Баярсайхан зэрэг төлөөлөгчдөөс гадна Зүүн бүсийн Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Төвийн бүсийн Төв, Булган, Сэлэнгэ, Дархан Уул, Улаанбаатар зэрэг 8 аймаг, нийслэлийн ХХААГ, Мал эмнэлгийн хэлтэсийнхэн, Бикомбинат ТӨААТҮГ, МЭЭСБУЛ ТӨААТҮГ, УМЭАЦТЛ, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн сургууль зэрэг төрийн байгууллагууд, мал эмнэлгийн эм бэлдмэлийн үйлдвэрлэл худалдааны болон эм бэлдмэл импортлогч ААН-үүд, мал эмнэлгийн салбарт төсөл хэрэгжүүлэгч НҮБ-ийн ХХААБ, ЖАЙКА төсөл зэрэг нийт 336  гаруй мал эмнэлгийн мэргэжилтэн, зочид төлөөлөгч оролцлоо. 

 

Хуралдаанаар мал амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг зүүн бүсийн мал эмнэлгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

 

Үүнтэй зэрэгцэн НҮБ-ийн ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Хонины цэцэг өвчнийг хяналтад авахад шуурхай туслалцаа үзүүлэх нь” TCP/MON/3603 төсөлд тусгагдсан Хонь, ямааны цэцэг өвчнөөр үндэсний хэмжээнд сургагч багш бэлтгэх нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хөдөө орон нутагт ажилласан анхны томилолтоороо тус хуралд зочилсонд Монгол орны мал аж ахуй тэр дундаа малыг эрүүл ашиг шимтэй байлгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гээд цаг наргүй зүтгэж байдаг малын эмч нарын зөвлөгөөнд салбарын сайдын хувьд хүрэлцэн ирсэнд оролцогсод талархалтай байгаагаа илэрхийлээд Мал эмнэлгийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцлоо. Юуны түрүүнд малын эмч нарын хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа учир боловсон хүчин нэмж бэлтгэхэд анхаарлаа хандуулахыг салбарын сайддаа уламжиллаа. Оролцогсдын санал хүсэлтийг нэгтгэн судлаж, шуурхай арга хэмжээ авч, малын эмч нарын нийгмийн асуудал, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллана гэдгээ сайд илэрхийлж, мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлууд цаашид хийж, хэрэгжүүлэх ажил чиглэл, МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж буй мал эмнэлгийн ажлын талаар малын эмч нартай санал солилцлоо.

Хурлаас мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлуулах, мал эмнэлгийн байгууллагуудын удирдлагыг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх, хонины цэцэг өвчнийг хяналтад шуурхай оруулах, төрийн нэрийн өмнөөс мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байгаа хувийн мал эмнэлгүүдийг дэмжиж ажиллах талаар төрийн зохицуулалтыг бий болгох зэрэг зөвлөмжийг гаргалаа. 

 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2016 оны 8-р сарын 10, Лхагва гариг, 08:36 )
 
This folder doesn't exsits.

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл Зүүн бүсийн мал эмнэлгийн тулгамдсан асуудлууд онол үйлдвэрлэлийн бага хурал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд боллоо

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа