Мал эмнэлэг үржлийн газар

Бог малын мялзан төст өвчин / Peste des petits ruminants PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2016 оны 9-р сарын 06, Мягмар гариг, 03:54
Хонь, ямааг голдуу өвчлүүлдэг бог малын мялзан төст өвчин (БММТӨ)-ийг гоц халдварт вирүс үүсгэнэ. Ялангуяа ямаанд их халтай; 80-100% өвчлүүлж, үхүүлэх тохиолдол бий. Нэгэн цагт Ойрх Дорнод, Африк, Азийн тодорхой нутгаар хязгаарлагдаж байсан БММТӨ Африк, Азийн бусад хэсэгт хүрээгээ тэлэх болжээ. Мөн халдвар, эмнэл зүйн шинж тэмдэг бүхий өвчлөл бусад туруут амьтан, ялангуяа гөрөөс болон бог малтай удам нэгт зэрлэг амьтад, тэмээ, усны одос үхэрт бүртгэгдээд байна.
Шалтгаан
БММТӨ-ий вирүс нь Paramyxoviridae овгийн Morbillivirus төрөлд хамаарна. Уг вирүс генетикийн 4 удам (1-4)-д харъяалагдах хэд хэдэн омогтойгоос сүүлийн жилүүдэд 4 дүгээр удмын вирүс зонхилон тархаж байна. БММТӨ-ий вирүс дэлхийгээс устсан үхрийн мялзангийн вирүстэй ойр төрөл.
Мэдрэмтгий амьтан
Гэршүүлсэн амьтдын хувьд БММТӨ нь үндсэндээ хонь, ямааг өвчлүүлнэ. Үүсгэгч вирүс дангаар болон бусад эмгэг төрүүлэгчтэй хавсран тэмээ, усны одос үхрийг өвчлүүлсэн тохиолдол бий. Үхэр халдвар авч болох ч эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлдэггүй; мөн бусад амьтанд вирүс дамжуулдаг болох нь тогтоогдоогүй. Зориудаар вирүс халдаасан гахай өвчлөөгүй нь эцсийн эзэн гэдгийг харуулж байна.
Гөрөөс, зээр, мөн бог малтай удам нэгт зэрлэг амьтад БММТӨ-ий вирүст мэдрэмтгий. 1980-аад оны үед Саудын Арабт уг вирүс зээр, бугыг нэгэн зэрэг өвчлүүлсэн тохиолдол бүртгэгдсэн. Гэвч зэрлэг хивэгч амьтад өвчний тархалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Мөн хонь, ямаанаас тусдаа зөвхөн зэрлэг хивэгч амьтдын дунд эргэлддэг вирүс илрээгүй.
Хүнд халдах эсэх
Хүн БММТӨ-ий вирүст мэдрэмтгий болох нь нотлогдоогүй.
Газар зүйн тархалт
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2016 оны 9-р сарын 06, Мягмар гариг, 08:40 )
 

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл Бог малын мялзан төст өвчин / Peste des petits ruminants

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа