Мал эмнэлэг үржлийн газар

МАЛ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДИЙН АЖЛЛАГСАДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2016 оны 9-р сарын 29, Пүрэв гариг, 06:41

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрийн Мал эмнэлгийн хяналтын цэгт 2016 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд “Мал, амьтан, хүн, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд тавих мал эмнэлгийн хяналтыг сайжруулах нь” сэдэвт 2 өдрийн сургалт болж ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, ЗГХА МЭҮГ-ын дарга Д.Батцэнгэл, мэргэжилтэнүүд, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Ганхуяг, Дэлхийн банкны “ХАА-н маркетинг” төсөлийн зохицуулагч Т.Энхжаргал, Б.Энхтөр, МҮРТелевизийн зураглаач, Архангай аймгийн Цахир, Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Төв аймгийн Лүн сумын Мал эмнэлгийн хяналтын цэгийн ахлагч, мэргэжилтнүүд, Хөвсгөл аймгийн ХХААГ-ын дарга, МЭХ-ийн дарга, МХГ-ын улсын ахлах байцаагч, болон тус аймгуудын ХХААГ-ын дарга, МЭХэлтсийн дарга, сумын МЭҮТасгийн малын эмч 45 хүн оролцов.

            Сургалтаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 240 тоот тогтоолоор батлагдсан “Гоц халдварт өвчинтэй тэмцэх бүс тогтоох, уг бүсэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам”, Монгол Улсын ХХАА-н сайдын 2016 оны А-102 тоот тушаалаар батлагдсан “Мал эмнэлгийн хяналтын цэгт хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”, одоогийн гараад байгаа гоц халдварт өвчний нөхцөл байдлыг харилцан ярилцаж түүнд мал эмнэлгийн хяналт тавих үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, 2016 онд тус цэгүүдэд ДБ-ны “ХАА-н маркетинг”, ШХА-ийн “Малын эрүүл мэнд” төслүүдээс оруулсан хөрөнгө оруулалтыг газар дээр нь танилцаж, цэгт ажиллагсадын орон тоо, ажлын байрны тодорхойлолт зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн зөвлөмж гаргав.

            Уг үйл ажиллагаатай холбогдуулан үзүүлэх сургалт зохион байгуулав. 

 

  

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2016 оны 9-р сарын 29, Пүрэв гариг, 06:44 )
 
This folder doesn't exsits.

banner

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл МАЛ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДИЙН АЖЛЛАГСАДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа