Мал эмнэлэг үржлийн газар

Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэл) PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 1-р сарын 25, Лхагва гариг, 00:35

Тэмдэглэл хөтөлсөн: Малын эмч Н.Одонцэцэг

2016 оны 12 дугаар сарын 12-21

Японы Хөдөө аж ахуй, ойн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (JAICAF)-ээс ЖАЙКА (JICA)-гийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг "Зөгийн аж ахуйг хөгжүүлэх замаар орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх төсөл"-өөс зохион байгуулсан "Зөгийн өвчин, зөгийн балны чанарын менежмент" сэдэвт сургалтанд Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн хэлтсийн дарга С.Ариунтөгс, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжлэгч эмч С.Мөнхбаяр, тус төслийн мэргэжилтэн, малын эмч Д.Ууганбаяр болон миний бие оролцов.

Юуны өмнө, сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан Нишияама-сан, Мори-сан, Хошиба багш, Ёшигаки багш болон бидэнтэй уулзаж байгууллагынхаа талаар цаг хайрлалгүй танилцуулсан нийт хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сургалтын тэмдэглэлээ "Хариуцлага = Итгэлцэл" хэмээн гарчигласныг анзаарсан буйзаа. Энэ бол Японы бизнес эрхлэгч, тэдний үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг хянадаг, шинжилдэг байгууллага, худалдан авагч хооронд тогтсон харилцааны мөн чанар ажээ. Тус сургалтаар зөгийн аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа, судалгаа, хяналт, шинжилгээ эрхэлдэг байгууллагуудтай танилцуулсан нь тэдний уялдааг олж харах боломж олгосон цогц санаачилга байлаа. Сургалтын агуулгыг чиглэлээр нь 3 багц болгон тэмдэглэл хийснийг доорх линкээр орж уншина уу. 

 Нэгдүгээр хэсэг: Зөгийн аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа

 Хоёрдугаар хэсэг: Зөгийн биологи, зөгийн бүлийн зохион байгуулалт, зөгийд тохиолддог өвчин эмгэг, тэмцэх арга хэмжээ

 Гуравдугаар хэсэг: Зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн гаралтай бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог байгууллагууд

Share
 
This folder doesn't exsits.

banner

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэл)

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа