Мал эмнэлэг үржлийн газар

БИОКОМБИНАТЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 2-р сарын 20, Даваа гариг, 00:43

Бүгд Найрамдах Унгар улсын Гадаад хэргийн сайдын Эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх ноён Балинт Томбор тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад 02 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын эхний өдөр түүнийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга хүлээн авч уулзаж Унгар улсын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Биокомбинат” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газрыг шинэчлэх төслийн эхлүүлэх асуудлаар харилцан санал солилцов. Талууд уг төслийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) ирэх тавдугаар сарын эхээр боловсруулах зорилгоор хоёр талын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хамтарсан ажлын хэсгийг томилон ажиллуулах, нэн хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын гэрээг байгуулан хөрөнгө оруулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ирсэн Көрөш-Консалт ХХК-ийн техникийн мэргэжилтэн Иштван Плетсер Биокомбинат төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцаж шинэчлэл хийхтэй холбоотой асуудлаар Монголын талын дэд ажлын хэсэгтэй хамтран ажиллав.

 

Уулзалтын төгсгөлд хэлэлцэж тохиролцсон асуудлаар хоёр тал протокол үйлдэж гарын үсэг зурав.

Жич: Унгар улсын техник эдийн засгийн туслалцаатайгаар Улаанбаатар хотын Оёдлын төв үйлдвэр, Биокомбинат, Олон Улсын Геологийн экспедиц, Дарханы махкомбинат зэрэг манай улс улс ардын аж ахуйн олон чухал объектыг барьж байгуулсан байна.

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2017 оны 2-р сарын 20, Даваа гариг, 00:52 )
 
banner
banner

Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл БИОКОМБИНАТЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ.

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа