Мал эмнэлэг үржлийн газар

Мал, амьтны гоц халдварт өвчний стратегийн баримт бичгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 5-р сарын 08, Даваа гариг, 08:45

Монгол Улсад сүүлийн жилүүдэд мал, амьтны гоц халдварт өвчний тохиолдлууд нэмэгдэж байгаатай холбогдуулан тэмцэх арга хэмжээг оновчтой, шинжлэх ухаанч байдлаар хэрэгжүүлэх үүднээс Мал эмнэлэг, үржлийн газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс шинээр болон шинэчлэн боловсруулсан мал, амьтны гоц халдварт өвчний бэлэн байдлын төлөвлөгөө, гоц халдварт бог малын мялзан, хонь, ямааны цэцэг, шүлхий өвчинтэй тэмцэх стратегийн баримт бичгийн төслийн хэлэлцүүлгийг НҮБ-ийн ХХААБ-ын TCP/MON/3603 “Хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэхэд яаралтай тусламж үзүүлэх техник хамтын ажиллагааны туслалцааны төслийн хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ЗГХА- МЭҮГ, Биокомбинат ТӨААТҮГ, МЭЭСБУЛ ТӨААТҮГ, УМЭАЦТЛ УТҮГ, МЭС, МЭХ-ийн эрдэмтэн, судлаачид, Монголын мал эмнэлгийн холбоо, Монголын махны холбоо, Монголын малчдын хамтын хариуцлагын холбоо зэрэг төрийн бус байгууллагууд, зөвлөх малын эмч нар, орон нутгийн мал эмнэлгийн албадын болон хувийн хэвшилд ажиллаж буй малын эмч, малчдын төлөөлөл бүхий нийт 40 гаруй хүн оролцов. Хэлэлцүүлгийн хүрээнд гоц халдварт өвчний бэлэн байдлын төлөвлөгөө, гоц халдварт өвчнүүдтэй тэмцэх стратегийн баримт бичгийн төслийг танилцуулснаар гарсан саналуудыг тусган ХХААХҮ-ийн сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэн, батлуулж ажиллахаар төлөвлөөд байна.

 

 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2017 оны 5-р сарын 08, Даваа гариг, 08:48 )
 
This folder doesn't exsits.

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл Мал, амьтны гоц халдварт өвчний стратегийн баримт бичгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа