Мал эмнэлэг үржлийн газар

МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 5-р сарын 15, Даваа гариг, 02:49

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2017 оныг антибиотикийн эмийг болгоомжтой, зөв зохистой хэрэглэх, мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Мөн антибиотик тэсвэртэй нянгийн халдвар өссөн нэмэгдэж байгаатай холбогдуулан уг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран боловсруулж байна. Иймд тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцлийг хангах үүднээс зарим нэрийн антибиотикийн улсын бүртгэл, хэрэглээнд зохицуулалт хийх талаарх асуудлыг 2017 оны ээлжит 1-р хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв.

Ивермектин (Ivermectin) нь макролипидын бүлгийн антибиотик бөгөөд мал, амьтны гадаад болон дотоод шимэгчийн эсрэг үйлчилгээтэй эм юм. Манай улсад 2017 оны байдлаар ивермектин агуулсан 61 нэр төрлийн эм улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Эдгээрийг дотоодын малын эмийн 3 үйлдвэр үйлдвэрлэж, малын эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 34 аж ахуйн нэгж 8 улсаас импортолдог. Зах зээлд жилд дунджаар 60000л орчим ивермектин агуулсан малын эмийг үйлдвэрлэж, импортлон борлуулж байна. Энэ нь дотоодын зах зээлд илүүдэл үүссэж тус эмийн хэрэглээ хэт ихэссэхэд нөлөөлж байна. Мөн тус эмийн талаарх малчдын ойлголт тааруу хандлага буруу байгаагаас эмийн зохистой хэрэглээ алдагдаж хэт удаан хугацаанд малын биемахбодид хуримтлал үүссэх, тус бодисын хэмжээ малын гаралтай түүхий эдэд хэвийн хэмжээнээс их хэмжээтэй илрэх болсон. Иймд тус эмийн хэрэглээнд зохицуулалт хийх, судалгаа шинжилгээний бодит үр дүнд үндэслэн эрсдлийг тооцох зайлшгүй шаардлага тулгарч байна.

Хурлын шийдвэр: 1.Малын эмийн сангуудаар худалдаалагдаж буй антибиотикийн эмийг зөвхөн жороор олгож байх асуудлыг сурталчилах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжилтийг хангуулах.

2.Антибиотикийн зохистой хэрэглээг нийтэд таниулах чиглэлээр сурталчилах, сургалт зохион байгуулах.

3.Эмийн гол үйлчлэгч бодис нь ивермектин (Ivermectin)  агуулсан малын эмийг 2017 оны 05 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн шинээр улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг 2 жилийн хугацаатай түр зогсоох.

4.Ивермектин (Ivermectin) агуулсан эмийг хэрэглээ, гаж нөлөө, үлдэгдлийн асуудлаар судалгааны ажил хийх, үр дүнд үндэслэн эрсдлийг тооцох, мэдээлэх.

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2017 оны 5-р сарын 15, Даваа гариг, 02:54 )
 

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Малын эмийн улсын бүртгэлийн жагсаалт МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа