Мал эмнэлэг үржлийн газар

ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ДЭЛХИЙ ДАХИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 5-р сарын 16, Мягмар гариг, 01:25

Израйль улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны Амьтны эрүүл мэнд, мал эмнэлгийн албаны мэдээлснээр Израйлын нутгийн хойд хэсэг Хазапоны Арамша тосгонд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүлхий өвчин бүртгэгдэж 60 үхэр өртөж 20 үхэр өвчилсэн тухай ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн 7 хоног бүрийн мэдээллийн санд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр албан ёсоор бүртгэгдсэн байна.

Тунис улсын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн албаны мэдээлснээр Тунисын Безерте мужийн Али суд Алиа тосгонд 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүлхий өвчин бүртгэгдэж 32 үхэр өртөж 2 үхэр өвчилж, 32 үхрийг нядалсан тухай ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн 7 хоног 4 бүрийн мэдээллийн санд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр албан ёсоор бүртгэгдсэн байна.

 

Хятад улсын Хүнс хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр 2017 оны 04 дүгээр сарын 24, 28-ний өдөр шүлхий өвчний О хэвшлээр 2 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Шинжааны Аксу мужийн Вуши (Wushi) тосгонд 2017 оны 04 сарын 24-ний өдрийн гаралтаар 1035 өртөж 221 өвчилж, 32 үхэж, 1003 үхрийг, мөн Шинжааны Санжи Худзи автономит мужийн Фуканг (Fukang) хотод 2017 оны 04 сарын 28-ны өдөр шүлхий өвчний дэгдэлтээр 275 үхэр өртөж 16 өвчилж, 275 үхрийг тус тус устгасан гэж ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн 7 хоног бүрийн мэдээллийн санд 2017 оны 05 сарын 09-ний өдөр албан ёсоор бүртгэгдсэн байна.

Мэдээллийн эх үүсвэр:

 http://www.oie.int/wahis_2/public/wahid.php/Reviewreport/Review?reportid=23682

 

 

 ШҮЛХИЙ ӨВЧНИЙ МОНГОЛ УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Шүлхий өвчний 2017 оны гаралт

 

Хэнтий аймгийн Норовлин суманд 2017 оны 02 сарын 25-ны өдөр үхэрт шүлхий өвчин оношлогдон 1 өрхийн 10 үхэр өвчилсөн. 2017.04.10 өдөр тус сумын Ангирт багт шүлхий оношлогдон 1 өрхийн 3 үхэр, Баянхутаг суманд 2017 оны 05 сарын 08-ны өдөр шүлхий өвчин оношлогдон 2 үхэр өвчилсөн байна.

Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд 2017.03.29-ний өдөр шүлхий өвчин оношлогдон 7 өрхийн 58 үхэр, 3 хонь, Эрдэнэ суманд 2017.04.03-ны өдөр шүлхий өвчин оношлогдон 24 хонь, 56 ямаа 32 үхэр, Алтанширээ суманд 2017.04.28-ны өдөр үхэрт шүлхий өвчин оношлогдон 62 үхэр өвчилсөн байна.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 2017.04.14-ний өдөр үхэрт шүлхий өвчин оношлогдон 1 өрхийн 12 үхэр өвчилсөн ба 2017.04.22-ны өдрөөс өвчлөл зогссон байна.

Дорнод аймгийн Цагаа-овоо суманд 2017.04.03-ны өдөр үхэрт шүлхий өвчин оношлогдон 8 өрхийн 168 үхэр өвчилж, 2017.04.25-ны өдрөөс өвчлөл зогссон байна.

 

ШҮЛХИЙ ӨВЧНИЙ 2017 ОНЫ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

2017.05.15-ны өдрийн байдлаар 

 

Шүлхий өвчний УМЭАЦТЛ-ийн шинжилгээний дүн ДМАЭМБ-ын шүлхий өвчний лавлагаа ОХУ-ын FGBI ARRIAH” лавлагаа лабораторит баталгаажлаа.

 

  

 

Share
 

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Халдварт өвчний мэдээлэл ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ДЭЛХИЙ ДАХИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа