Мал эмнэлэг үржлийн газар

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 85 дугаар чуулган нээлтээ хийлээ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 5-р сарын 22, Даваа гариг, 03:38

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 85 дугаар чуулган 05 дугаар сарын 22-ны өдөр Франц улсын нийслэл Парис хотноо нээлтээ хийлээ. Чуулганд 180 гишүүн орны 800 гаруй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы эхний өдөр албан ёсны нээлтийн ажиллагаа явагдаж, ДМАЭМБ-ын шагналаар 3 хүнийг шагнасан. Мөн үеэр “Мал амьтны тавлаг байдал болон эрүүл мэнд” сэдэвт 2017 оны фото уралдааны дүнг танилцуулан бүс тус бүрээс шалгарсан хүмүүст шагнал гардуулсан. Энэ жилийн фото зургийн уралдаан нь малын эмч нар болон мал эмнэлгийн сургуулийн оюутан гэсэн хоёр ангилалаар явагдсан ба Ази, Номхон далайн бүсээс Монгол улсаас оролцсон малын эмчийн бүтээл 2 дах удаагаа тэргүүн байрыг эзэлсэн байна. Энэ удаа ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн Я.Давгадоржийн “Бог малын мялзангийн вакцинжуулалт” нэртэй зураг тэргүүн байранд шалгарчээ.

 2017 оны уралдаан тэргүүн байр эзэлсэн зурагтай танилцах бол ЭНЭ хэсгээс харна уу.

 

 ЖИЧ: энэ уралдааныг 2015 оноос эхлэн зохион байгуулсан ба Ази, Номхон далайн бүсээс 2015, 2016, 2017 оны тэргүүн шагналыг 3 жил дараалан Монгол улсын малын эмч нар хүртээд байна. Өнгөрсөн онд тэргүүн байр эзэлсэн зургуудыг ЭНЭ хэсгээс харна уу.

Мөн 2012 онд болсон ДМАЭМБ-ын 90 жилийн ойн билэг тэмдэг болсон зургийн нэг нь Монголын малын их эмч Н.Одонцэцгийн авсан зураг байлаа. Зургийг ЭНЭ хэсгээс харна уу. 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2017 оны 5-р сарын 22, Даваа гариг, 06:29 )
 
This folder doesn't exsits.

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 85 дугаар чуулган нээлтээ хийлээ.

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа