Мал эмнэлэг үржлийн газар

ДЭЛХИЙН МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА (ДМАЭМБ)-ЫН 85 ДУГААР ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 5-р сарын 25, Пүрэв гариг, 09:13
Франц улсын нийслэл Парис хотноо хотноо болж байгаа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 85 дугаар чуулганы үеэр албан болон албан бус уулзалт, мэдээлэл солилцох үйл ажиллагаа явагддаг билээ. Тус чуулганд оролцож байгаа Монголын төлөөлөгчид 05 дугаар сарын 23-ны өдөр Бутан улсын Мал аж ахуйн газрын даргатай уулзалт хийв. Энэ уулзалтын үеэр Бутан улс нь Монгол улсаас сарлагын хөлдөөсөн үр авах, сарлаг хөөвөр, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах,  болон мал маллагааны туршлага солилцох саналтай байгаагаа илэрхийлсэн.
 

Мөн төлөөлөгчид чуулганы үеэр зохион байгуулсан НҮБ-ын ХААБ болон ДМАЭМБ-ын хамтарсан бог малын мялзанг устгах хамтарсан ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлэгт  оролцож, Монгол улсад анх удаа гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдын дунд гарсан бог малын мялзангийн нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулав. Энэ хэлэлцүүлэгт олон улсын байгуулага, сонирхсон хүмүүс зэрэг нийт 50 гаруй төлөөлөгчид оролцжээ. 
Франц улсын Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчидтэй 05 дугаар сарын 24-ний уулзалт хийж Франц улсаас Монгол улсад экспортлох амьд үхрийн мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл, шаардлагын талаар хэлэлцээг үргэлжүүлэв. Энэ удаагийн уулзалтаар үхрийн тархины эд сархиагтах болон хэл хөхрөх өвчний нөхцөл шаардлагын талаар өмнөх уулзалтын үр дүнг хэлэлцэж, үхрийг ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх асуудлаар харилцан санал солилцов. 
 

Share
 
This folder doesn't exsits.

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл ДЭЛХИЙН МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА (ДМАЭМБ)-ЫН 85 ДУГААР ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа