Мал эмнэлэг үржлийн газар

Монгол Бөхөн болон бог малын мялзан өвчний дэгдэлтийн талаархи Олон Улсын Шинжээчдийн Уулзалт боллоо. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 02, Баасан гариг, 02:48

 Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ), Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ) хамтран зохион байгуулж НҮБ-ын ХХААБ, АНУ-ын Засгийн газар болон Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн дэмжлэг үзүүлснээр энэхүү уулзалтыг 2017 оны 05 сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Бог малын мялзан өвчин (БММӨ) нь 2016 оны 09 дүгээр сард Монгол улсад анх удаа оношлогдож, хонь, ямаа нилээд олон тоогоор өвчилсөн. Шинэ өвчин гарсантай холбоотой Монгол Улсын Засгийн Газар НҮБ-ийн ХХААБ-д хүсэлт тавьснаар ХХААБ-ын экспертүүд ажиллаж, тодорхой зөвлөмж өгсөн. (Монгол улсад гарсан бог малын мялзан өвчин, МЭМ-ЭУТ (CMC-AH) тайлан 2016 он). Өвчнийг зогсоох, хяналтад авах үүднээс 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 25-ны өдрийн хооронд нийт 10.4 сая хонь, ямааг вакцинжуулалтанд хамруулж ажилласан.  

 

Улмаар зэрлэг амьтдад 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс ялангуяа Хүйсийн говьд бөхөн (Бөхөн tatarica mongolica) үхэж эхэлсэн тухай мэдээлэл Дарви сумын малчнаас ирсэн бөгөөд түүнээс хойш олон зуун бөхөн БММӨ-ий шинж тэмдэгтэйгээр үхсэн. Эдгээр бөхөнгийн дээжийг УМЭАЦТЛ-д шинжилснээр Бог малын мялзан оношлогдож, генетикийн дараалал тогтоох шинжилгээгээр хонь, ямаанд оношлогдсон бог малын мялзан өвчинтэй адил болохыг баталгуужуулсан.  Бөхөнгийн сүрэгт өвчний халдвар маш хурдацтай тархаж, 2017 оны 2 дугаар сарын сүүлчээр нийт сүргийн 50% орчим нь хорогджээ. Энэ нь дэлхий нийтэд анх удаа  зэрлэг амьтад бог малын мялзан өвчнөөр маш олон тоогоор хорогдож байгаа масс үхлийн тохиолдол болж байна. Монгол улсын Засгийн газрын албан ёсны хүсэлтийн дагуу МЭМ-ЭУТөв нь (CMC-AH) хоёр дахь Шуурхай багийн экспертийг зэрлэг амьтдын бог малын мялзан өвчинтэй холбоотойгоор 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр урьж ажиллуулсан. Орон нутагт шуурхай баг ажиллах явцдаа бөхөнгөөс гадна Янгир (Capra sibirica), Хар сүүлт (Gazella subguttorosa), Аргаль (Ovis Ammon) БММӨ-өөр өвчилж үхсэн болохыг тогтоосон. 

Дээрх асуудлуудтай холбоотойгоор цаашид Монгол улсын хэмжээнд мал болон зэрлэг амьтанд гарсан БММӨ-ийг хэрхэн хяналтад авах, хэрхэн эпидемиологийн хамтарсан судалгаа хийх болон уг өвчнийг Монгол улсад устгах зорилготой энэхүү Олон Улсын Шинжээчдийн Уулзалт, сургалтыг зохион байгуулж бог малын мялзан өвчний эрсдэл өндөртэй нийт 5 аймгийн мал эмнэлэг, онцгой, мэргэжлийн хяналт, байгаль орчны газрын мэргэжилтэнүүд болон байгаль хамгаалагч нар, хил залгаа 4 аймгийн мал эмнэлгийн, мөн мал эмнэлгийн судалгаа, шинжилгээ үйлдвэрлэлийн байгууллагын төлөөлөл нийт 60 гаруй мэргэжилтнүүдэд 3 өдрийн сургалтыг хийлээ. Энэхүү хурлын хүрээнд ОУ-ын шинжээчдийн зөвлөмж боловсруулсан бөгөөд цаашид БОАЖЯ болон ХХААХҮЯ хамтран ажиллах талаар санал нэгдэж сайд нарын хамтарсан тушаал гарган БММӨ-ийг 2025 он гэхэд Монгол улсад устгах зорилготой ажиллах талаар хэлэлцэн санал нэгдлээ. Ингэснээр Монгол Улсад зэрлэг амьтдын болон малын бог малын мялзан өвчнийг устгах арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна.

Мөн бог малын мялзан өвчинтэй тэмцэх үндэсний стратеги төлөвлөгөөний төслийг оролцогчдод танилцуулж, хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогчдын саналыг тусган 2017 оны 08 дугаар сард эцэслэн батлуулахаар тохирлоо.


Share
 

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл Монгол Бөхөн болон бог малын мялзан өвчний дэгдэлтийн талаархи Олон Улсын Шинжээчдийн Уулзалт боллоо.

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа