Мал эмнэлэг үржлийн газар

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 20, Мягмар гариг, 04:05
           НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хонины цэцэг өвчний хяналтад авахад яаралтай туслалцаа үзүүлэх нь” TCP/MON/3603 төслийн хүрээнд “Хонь, ямааны цэцэг болон хил дамжин халдварладаг бусад өвчинтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалтыг 2017 оны 06 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
          Олон улсын семинарт БНХАУ, Казакстан, ОХУ-ын шинжээчид болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монгол дах суурин төлөөлөгч болон төслийн олон улсын зөвлөх доктор Мехди Эль Харрак нар оролцов. Мөн ХХААХҮЯ, МХЕГ, ОБЕГ, МЭС, УМЭАЦТЛ, МЭХ, Биокомбинат, МЭЭСБУЛ болон аймгуудын эмч нар нийт 50 хүн оролцжээ.

          Хурлын үеэр БНХАУ, Казакстан, ОХУ, Монгол улсын шинжээчид хонь, ямааны цэцэг болон хил дамжин халдварладаг бусад өвчний нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцов. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хонины цэцэг өвчний хяналтад авахад яаралтай туслалцаа үзүүлэх нь” TCP/MON/3603 төслийн олон улсын зөвлөх доктор Мехди Эль Харрак “Марокко улсад хонь, ямааны цэцэг өвчнийг хяналтанд авсан, устгасан туршлага, сургамж” болон “Монгол улсад хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэх стратеги”-ийн баримт бичгийн төсөл өгөх дүгнэлт, сургамж сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл хийж, семинарт оролцогчдын асуултанд хариулж туршлага, мэдлэгээ хуваалцсан. 
Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2017 оны 6-р сарын 20, Мягмар гариг, 04:17 )
 
This folder doesn't exsits.

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа