Мал эмнэлэг үржлийн газар

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.БАЯРТУЛГА ЦАГ ҮЕИЙН АЖЛААР ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМАГТ АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 28, Лхагва гариг, 09:15
Article Index
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.БАЯРТУЛГА ЦАГ ҮЕИЙН АЖЛААР ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМАГТ АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ
Page #
All Pages

 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгын ахалсан ажлын хэсэг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт албан томилолтоор ажилласан байна. 

Албан томилолтын хугацаанд аймгуудын удирдлага, Хүнс хөдөө аж ахуй газар, сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, тариаланчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
 
Тэрээр “Төрөөс Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын 3-р аян”-ыг эрчимжүүлэн үргэлжлүүлэх, “Үйлдвэржилт 21:100”, ”Ноолуур”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрт тусгагдсан бодлого, зорилт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултанд хариулсан. Мөн цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн нарт чиглэл, зөвлөмж өгч ажилласан юм. 
 
 
Аймаг тус бүрт болсон ажил хэрэгч уулзалтын дараа Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт, үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын зардлаас  Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт тус бүр нэг фургон, нийт 3 аймгийн 45 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт цаг үеийн алжыг түргэн шуурхай хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор мотоцикл өгөхөөр болсныг дуулгаад батламжийг гардуулан өгсөн.  


Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2017 оны 6-р сарын 28, Лхагва гариг, 09:23 )
 

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.БАЯРТУЛГА ЦАГ ҮЕИЙН АЖЛААР ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМАГТ АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа