Мал эмнэлэг үржлийн газар

ТЕНДЕРИЙН УРИЛГА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 8-р сарын 31, Пүрэв гариг, 09:08

Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын нэр: Ариутгал халдваргүйжүүлэлтийн олон найрлагат бэлдмэл худалдан авах

 

         Тендер шалгаруулалтын дугаар: МЭТШ/2017/05/Б/

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Ариутгал халдваргүйжүүлэлтийн олон найрлагат бэлдмэл худалдан авах” (МЭТШ/2017/05/Б/) битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр доорхи хаягаар худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан 100900019039 тоот харилцах дансанд шилжүүлэх ба мөнгө шилжүүлсэн баримтыг (эх хувь) үндэслэн тендерийн баримт бичгийг олгоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

- Сүүлийн 2 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын орлогын хэмжээ тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 50 (тавин) хувиас багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Мөнгөн хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 50 /тавин хувь/ хувиас багагүй байна. /банкны нотлох баримтаар ирүүлэх/

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

- Сүүлийн 2 жилийн буюу 2015, 2016 оны татвар болон аудитаар баталгаажсан, нотариатаар гэрчлүүлсэн санхүүгийн тайлан.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

-Шаардлагатай

 

Тендерийн хамт өөрийн санал болгож буй үнийн дүнгийн 1 /нэг/ хувьтай тэнцэх хэмжээнийн төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Захиалагчийн тодорхой хаяг: ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө – 16А, Засгийн газрын IX дүгээр байр, Б корпус, 4-р давхар, 403 тоот, утас: 263247, факс:263237

 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2017 оны 8-р сарын 31, Пүрэв гариг, 10:00 )
 
This folder doesn't exsits.

banner

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл ТЕНДЕРИЙН УРИЛГА

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа