Мал эмнэлэг үржлийн газар

Малын гоц халдварт өвчний дэгдэлтийн судалгааны сургагч бэлтгэх сургалт боллоо. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 18, Даваа гариг, 02:25

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь мал аж ахуйн салбарын тогтвортой байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх гол түлхүүрийг малын хил дамнасан халдварт өвчинтэй тэмцэх мал эмнэлэгийн салбарын чадавхийг сайжруулах асуудал гэж тодорхойлон, шүлхий, бог малын мялзан, хонь, ямааны цэцэг зэрэг хил дамнасан гоц халдварт өвчний дэгдэлтийн судалгааг хийх чадавхийг нэн түрүүнд сайжруулах шаардлагатай гэж үзсэн. 

Европын холбооны шүлхий өвчинтэй тэмцэх комисс (ЕХШӨТК) нь шүлхий өвчингүй - эрүүл болон голомттой улс орнуудад урьдчилан сэргийлэх, дэгдэлт гарсан тохиолдолд бэлэн байдлыг хангах, тэмцэх сургалтыг зохион байгуулдаг баялаг туршлагатай НҮБ-ын ХХААБ-ын тусгай комисс бөгөөд одоогоор шүлхий өвчний дэгдэлтийн үеийн “Real-Time Training” буюу бодит цаг хугацааны дадлагад суурилсан сургалтыг 60 гаруй улсад зохион байгуулсан байна. ЕХШӨТК малын эмч нарын сургалтад цахим сургалт гэх сургалтын шинэлэг арга техникүүдийг ашиглахаас гадна сургагч бэлтгэхэд ихээхэн ач холбогдол өгдөг.

 Тус комиссын зохион байгуулдаг сургалтыг Монгол улсад 2017 оны 09 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо төв болон малын хил дамнасан гоц халдварт өвчний идэвхтэй голомттой, эрсдэл өндөртэй аймгуудаас нийт 18 малын эмчийг хамруулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр хийлээ. Сургалтаар малын хил дамнасан гоц халдварт өвчний дэгдэлтийн үеийн судалгааг орон нутагт удирдан зохион байгуулах бүсийн сургагч нарыг бэлтгэх замаар малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх юм. Бэлтгэгдсэн сургагч нар нь сургалтаас олж авсан мэдлэгийг бусдад хэрхэн дамжуулах арга техникт мөн суралцлаа.  

 

 

 Малын хил дамнасан гоц халдварт өвчний дэгдэлтийн судалгаа хийх удирдагч-сургагч нарыг бэлтгэх сургалтыг явуулснаар дараахь зорилтуудад хүрч байна. Үүнд:

1)    Гоц халдварт өвчний дэгдэлтийн үед хамаарах төрөл бүрийн судалгааны зорилгыг тодорхойлох, тайлбарлах, тэдгээрийг хэн, хэзээ, хэрхэн хийх талаарх ойлголттой болсон;

2)    Клиник шинж тэмдгээр (түргэн тест) боломжтой бол тусгай ажиглалтаар өвчнийг үнэ зөв оношлох;

3)     Өвчний оношийг баталгаажуулахын тулд хангалттай хэмжээний дээжийг хурдан, зөв авах;

4)     Өвчний тархварзүйн судалгааг тархварын эх сурвалжаас мөрдөн хөөх замаар хийх;

5)     Өвчний тархварзүйн судалгааг тухайн орон нутаг, газарзүйн байршил, цаг хугацааны хамруулж, өргөн хүрээнд нарийвчлан явуулах;

6)    Өвчин дэгдсэн онцгой байдлын үед нэн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг халдвар хамгааллын тохиромжтой арга хэрэгсэлтэй хамт тооцон хэрэгжүүлэх;

7)    Сургалтаас олж авсан мэдлэгээ бусдад дамжуулж дэлгэрүүлэх;

8)    Гоц халдварт өвчний дэгдэлтийн судалгааг удирдан баримт, мэдээллийг цуглуулах:

o   Өвчин гарсны улмаас учирсан эдийн засгийн хор хохирлын хэмжээ

o   Малчдын амьдрал ахуйд өвчин гарахад болон өвчинтэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний улмаас үүссэн нийгмийн шинжтэй үр дагаварыг тооцох

9)    Малын гоц халдварт өвчний дэгдэлтийн үеийн судалгааг явуулах үндэсний хэмжээний мэргэшсэн манлайлагч болох

 Сургалт нь дараахь 3 үе шатаар явагдана.

Эхний шат: Сургагч нар буюу өвчний дэгдэлтийн үеийн судалгааны удирдагч нарын сургалт

Хоёрдахь шат: Эхний шатны сургалтаар бэлтгэгдсэн сургагч нар олон улсын зөвлөхүүдийн хамт малын хил дамнасан гоц халдварт өвчний голомттой, өвчин дэгдэх эрсдэл өндөртэй орон нутгийн малын эмч нарт зориулан сургалт зохион байгуулах

Гуравдахь шат буюу тогтвортой байдал: Сургалтаар бэлтгэгдсэн сургагч нар орон нутгийн сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаас гаднас гоц халдварт өвчний онцгой байдал үүссэн тохиолдолд өвчний дэгдэлтийн үеийн үндэсний хэмжээний судалгааг удирдан зохион байгуулна.

 

 

 

 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2017 оны 9-р сарын 27, Лхагва гариг, 01:15 )
 
This folder doesn't exsits.

banner

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл Малын гоц халдварт өвчний дэгдэлтийн судалгааны сургагч бэлтгэх сургалт боллоо.

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа