Мал эмнэлэг үржлийн газар

"Малын эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр

Төслийн  нэр, код:

“Малын эрүүл мэнд” үндэсний  хөтөлбөр /Засгийн газрын 1999 оны 64 дугаар тогтоолоор баталсан

Төслийн хэрэгжих хугацаа (эхлэх-дуусах огноо):

I үе шат 1999-2000 он

II үе шат 2000-2005 он

III үе шат 2005-2010 он

Төслийн нийт төсөв:

Хөтөлбөр батлагдах үед 12.0 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо хийж байснаас гүйцэтгэл нь 49,728,691.70 мянган төгрөг/2008 оны эцэс хүртэл/

Төсөл хэрэгжих салбар:

Мал аж ахуйн салбар

Хэрэгжүүлэгч байгууллага:

ХХААХҮЯ, Харъяа байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга

Төслийн хамрах хүрээ /төсөлд хамрагдах байгууллага, хот, аймаг, орон нутгийн нэгж/:

 

Төслийн зорилго:

Мал сүрэг, аж ахуйн зориулалтаар үржүүлж буй амьтдын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх үндсэн дээр Монгол орон Мал, амьтны эрүүл мэндийн олон улсын байгууллагын “А” ангиллын гоц халдварт өвчнүүдээс тайван байгааг хадгалан бататгах, нийгэм, эдийн засагт үлэмж хохирол учруулдаг халдварт, паразиттах өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж мал, амьтны өвчлөл, халдварын хэмжээг аюулгүй түвшинд хүргэх, улмаар Монгол Улсын экспортын боломжийг нэмэгдүүлэх


Зорилтууд:

а/хилийн мал эмнэлгийн хорио цээрийн найдвартай хамгаалалт бий болгож, мал, амьтны халдварт өвчин, ялангуяа гоц халдварт өвчин улсын хилээр нэвтрэхээс сэргийлэх;

б/мал, амьтны халдварт өвчин илэрсэн, дамжин орж ирсэн нөхцөлд тэдгээртэй тэмцэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх бэлэн байдлыг мал эмнэлгийн албаны бүх шатанд бататгах, мал эмнэлгийн багаж хэрэгсэл, эм бэлдмэлийн хангамж, нөөцийг сайжруулах;

в/мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, халдвар судлал, ариун цэврийн магадлан шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгох, үндэсний мал эмнэлгийн албыг олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэх;

г/мал эмнэлгийн үйлчилгээг хувийн хэвшлийн нэгжүүдээр гүйцэтгүүлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, энэ чиглэлийн нэгжүүдийн үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

д/мал эмнэлгийн улсын хяналтын тогтолцоог боловсронгуй болгон, бүх шатанд бэхжүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх;

е/нийгэм, эдийн засгийн хөгжилд ноцтой хор хохирол учруулдаг халдварт өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх.

Үндсэн үйл ажиллагаа:

- Бруцеллёз, сүрьеэ, ям, лейкоз, адууны халдварт цус багадах өвчний голомтыг устгах, дээрх өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

- Монгол Улсад тохиолдож байгаа бактер, мөөгөнцөр, риккетси, микоплазм, вирусын гаралтай өвчнүүд, цусны паразиттах болон цус сорогч үе хөлтнөөр дамжин халдварладаг өвчнийг бүрэн оношлон бүртгэж, эдгээр өвчнийг хянах, тэдгээртэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний стратегийг боловсруулах

- Мал эмнэлгийн лаборатори, хил, гүний хяналтын

салбарт ажиллаж байгаа эмч нарыг нарийн мэргэжлийн дамжаагаар сургаж, мэргэшүүлэх

Бүрэлдэхүүн хэсгүүд:

 

Хүлээгдэж буй үр дүн:

Ойрын /шууд/ үр дүн:

а/ мал эмнэлгийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх эдийн засаг, эрх зүйн орчин бүрдэж, аж ахуйн талаар бие даан ажиллах боломж дээшилнэ;

б/ мал эмнэлгийн хорио цээр, ариун цэврийн хяналтын бүтэц, зохион байгуулалт сайжирч, улмаар мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарын түвшин дээшилнэ;

в/ мал, амьтныг өвчнөөс урьчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх тогтолцоо боловсронгуй болно;

г/ гадаад орноос мал, амьтны гоц халварт өвчин дамжин орж ирэхээс сэргийлэх эрх зүй, нийгэм, эдийн засгийн орчин бүрдэж, хилийн хорио цээр, ариун цэврийн хамгаалалт сайжирч, мал, амьтны гоц халдварт өвчнөөр тайван байгаа одоогийн түвшин баталгаажина;

д/ мал сүргийг эрүүлжүүлэх ажлыг дэмжихэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн идэвхтэй оролцоо, хамтач ажиллагаа, зорилт, чиг үүрэг, хариуцлагын шинэ тогтолцоо бүрдэнэ.

Хэтийн /шууд бус/ үр дүн:

а/ мал амьтнаас хүнд халдварлах өвчний тархалт хумагдаж , хүн амын эрүүл мэндэд таатай нөлөөлнө;

б/ малын өвчлөл, ялангуяа ужиг халдварт болон паразиттах өвчний түвшин, тэдгээрээс үүдэн гарах хохирлын хэмжээ буурна;

в/ мал эмнэлгийн ажил, үйлчилгээ гүйцэтгэх хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, үндэсний мал эмнэлгийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөх үнэлэмж дээшилнэ;

г/ улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал түлхэц болж экспортын боломж дээшилнэ.

Ололт, дутагдал, анхаарах асуудлууд:

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрыг байгуулснаар халдварын голомтыг устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг МЭ-ийн бүх шатанд цогцолбор байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрджээ.

- Зарим халдварт өвчнөөс эрүүлжсэнийг баталгаажуулах бэлтгэл хангагдсан.

- МЭ-ийн салбарт ажиллагсдын мэдлэг, чадавхийг дээшлүүлэх чиглэлээр гадаад улс орнуудын хамтын ажиллагаа сайжирч, дотоодын үйл ажиллагаа тогтворжсон.

Зарим халдварт, архаг халдварт өвчний өвчлөл, халдварлалтын хэмжээ орон нутаг, бүс нутгийн хэмжээнд буурсан дүн гарсан.

Төслийн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээл:

- Мал эмнэлгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, бүх шатанд бэхжүүлэх зорилт  хүрээнд хэрэгжүүлсэн ажил үр дүн муутай дутагдал ихтэй байна.

- МЭ-ийн байгууллагын бүтэц, тогтолцоо нь улсын, аймаг, нийслэлийн гэсэн хэлбэрээр үндэсний боон дунд шатны бүтэцтэй байгаа бөгөөд сумын түвшинд зөвхөн хувийн мал эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь олон тооны сөрөг үр дагаварыг үүсгэж байна.

- Бруцеллёз, сүрьеэ зэрэг өвчнөөс тайван аж ахуй, сум, аймагт эрүүлжсэнийг баталгаажуулах гэрчилгээ олгох ажил зохион байгуулалтын дутагдалтай холбоотойгоор хэрэгжиж чадахгүй байна.

- Бруцеллёз өвчний шинжилгээгээр эерэг гарсан малыг ээмэгжүүлж, буцаан ялгах таних ажил хангалттай сайн зохион байгуулагдаж чадахгүй байна.

Цаашид авах арга хэмжээ:

§     Мал эмнэлгийн үйлчилгээ, вакцинжуулалтын чанарт хянал тавьдаг тогтолцоог боловсронгуй болгох.

§  Монгол мал хөтөлбөрийн хүрээнд сум бүрт төрийн мал эмнэлгийн нэгж байгуулан үйл ажиллагааг нь тогтворжуулах.

§  Халдварт өвчнөөс эрүүл өрх, АА, сум, аймгийн сертификат олгож, урамшуулдаг тогтолцоо бий болгох.

Аймаг, сумын түвшинд малыг бүртгэлжүүлэх, ялган таних тогтолцоог бий болгох




banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Төсөл Засгийн газрын төсөл, хөтөлбөрүүд "Малын эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа