Мал эмнэлэг үржлийн газар

ДМАЭМБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ШҮЛХИЙ ӨВЧНИЙ СТАТУС PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн orgilbat   
2015 оны 9-р сарын 21, Даваа гариг, 00:45

Дэлхийн Мал амьтны эрүүл мэндийн байгуулага (ДМАЭМБ)-ын Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодексийн (2014 онд хянан тохиолдуулж мөрдөж байгаа) дагуу ДМАЭМБ-ын гишүүн 180 орнуудын статусыг дараахь байдлаар хүлээн зөвшөөрсөн (2014 оны 07 дугаар хамгийн сүүлчийн байдлаар дахин шинэчлэгдсэн) байна. Энэ талаар  http://dvab.gov.mn/index.php?view=article&catid=74%3A2014-02-27-00-10-51&id=291%3A2015-03-11-01-52-42&option=com_content&Itemid=110 хэсэгт дурдсан билээ.

ДМАЭМБ-ын жил бүрийн 05 дугаар сарын сүүлчээр болдог Ерөнхий чуулганаар энэ статуст өөрчлөлт орж шинэчилдэг ба хамгийн сүүлд буюу 2015 оны 05 дугаар сард болсон ээлжит 83 дугаар чуулганаар батлагдсан өөрчлөлтийг Та бүхэнд энэ удаа хүргэж байна.

ДМАЭМБ-ААС ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ШҮЛХИЙ ӨВЧНИЙ СТАТУСТ 2014-2015 ОНД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ ДҮН

2014 оны 07 дугаар сарын сүүлчийн байдлаар

2015 оны 05 дугаар сарын  байдлаар (83 дугаар чуулганаас баталсан)

Өөрчлөлт (хасагдсан/нэмэгдсэн)

§ шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 65 орон;

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 67 орон;

§  энэхүү жагсаалтанд Филиппини, Испани гэсэн 2 улс шинээр нэмэгдсэн.

§ шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл статустай 2 улс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл статустай 2 улс;

§  уг жагсаалтаас нэг улс буюу БНСУ хасагдаж, Уругвай улс ганцаараа үлдсэн.

§ шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 11 улсын 16 бүс нутаг;

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 12 улсын 17 бүс нутаг

§  шинээр жагсаалтад 2 улс буюу Казакстан, Эквадор улсад нэг бүс нутаг хүлээн зөвшөөрөгдсөн.

§  Өмнөх оны жагсаалтанд байсан Ботсвана улсын нэг бүсийн хил хязгаарт өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрсөн.

§  Өмнөх жагсаалтаас Филипинни улс хасагдаж, шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статуст шилжсэн байна.

§ шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүсийн статустай 8 улсын 12 бүс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүсийн статустай 8 улсын 12 бүс;

§  өнгөрсөн оныхоос жагсалтад ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

§ үлдсэн улс, бүс нутаг нь шүлхийн статус нь тодорхойгүй;

§  үлдсэн улс, бүс нутаг нь шүлхийн статус нь тодорхойгүй;

§  үлдсэн улс, бүс нутаг нь шүлхийн статус нь тодорхойгүй;

ДМАЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн шүлхий өвчний статус, орон, нутаг, бүс тус бүрээр нь гаргасан жагсаалтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.Үүнд:
 
 ШҮЛХИЙН ВАКЦИН ТАРИГДААГҮЙ, ШҮЛХИЙГЭЭР ЭРҮҮЛ СТАТУСТАЙ ОРНУУД

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодексийн (2014 онд хянан тохиолдуулж мөрдөж байгаа) 8.7 дах хэсэгт заагдсан шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл орнуудын жагсаалтыг хүснэгтээр харуулав.

Албани

Германи

Шинэ Зеланд

Австри

Грек

Никарагуа

Австрали

Гватемал

Норвеги

Беларусь

Гайна

Панам

Бельги

Гайти

Филиппини

Белиз

Гондурас

Польш

Босния и Герцеговина

Унгар

Португал

Бруней

Исланд

Румыни

Болгар

Индонези

Сан Марино

Канад

Ирланд

Серби

Чили

Итали

Сингапур

Коста Рика

Япон

Словаки

Хорвати

Латви

Словени

Куба

Лесото

Испани

Кипр

Литва

Свазиленд

Чех

Люксенбург

Швед

Дани

Мадагаскар

Швейцари

Доминиканы БНУ

Мальта

Украйна

Эль Сальвадор

Маврикий

Англи

Эстони

Мексик

АНУ

Финланд

Черногори

Вануату

Македони

Нидерланд

 

Франц

Шинэ Каледония

 

ШҮЛХИЙН ВАКЦИН ТАРИГДСАН, ШҮЛХИЙГЭЭР ЭРҮҮЛ СТАТУСТАЙ ОРНУУД

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодексийн (2014 онд хянан тохиолдуулсан) 8.7 дах хэсэгт заагдсан шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл орнуудын жагсаалтанд нэг орон байна.Үүнд:

§  Уругвай;

ШҮЛХИЙН ВАКЦИН ТАРИГДААГҮЙ, ШҮЛХИЙГЭЭР ЭРҮҮЛ СТАТУСТАЙ БҮС БҮХИЙ ОРНУУД

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодексийн (2014 онд хянан тохиолдуулсан) 8.7 дах хэсэгт заагдсан шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүсийн жагсаалтыг хүснэгтээр харуулав.

Аргентина

Аргентин улсын Мал эмнэлгийн албанаас 2007 оны 01 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс хэмээн зарласан.

Аргентин улсын Мал эмнэлгийн албанаас 2011 оны 04 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн баримт бичгийг судлан үзээд Сан Хуан мужийн зуны бэлчээрийн бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Аргентин улсын Мал эмнэлгийн албанаас 2013 оны 10 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн баримт бичгийг судлан үзээд Patagonia Norte A  бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Боливи

Боливи улсын Мал эмнэлгийн албанаас 2011 оны 11 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд Альтиплано мужид нэг бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Ботсвана

Ботсвана улсын Мал эмнэлгийн албанаас 2014 оны 08 болон 11 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд өмнөх оны жагсаалтанд байсан Ботсвана улсын нэг бүсийн хил хязгаарт өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрч дараахь шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан. Үүнд:

  • 3 С (Дукви тосгон), 4в, 5, 6а, 8,9,10,11,12,13 бүсээс тогтсон нэг бүс;
  • 3 С зоноос (Маитенгве) тогтсон нэг бүс;
  • 4 А зоныг хамарсан нэг бүс;
  • 6 В зоныг хамарсан нэг бүс;

Бразил

Бразил улсын Мал эмнэлгийн албанаас 2009 оны 11 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд Санта Катарина мужыг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Казакстан

Казакстан улсын эрх бүхий төлөөлөгчөөс 2014 оны 08 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг (Акмолинск, Актюбинкс, Актырауск, баруун Казакстан, Караганда, Костанайск, Мангустауск, Павлодар, хойд Казакстан муж) шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Эквадор

Эквадор улсын эрх бүхий байгууллагаас 2014 оны 08 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд Галапагосамиг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Колумби

Колумби улсын Мал эмнэлгийн албанаас 1995 оны 11 дүгээр сар болон 1996 оны 04 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг (баруун хойд бүс) шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Мөн тус улсын эрх бүхий байгууллагаас 2008 оны 01 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг (Сан Андрес-Провиденси) шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Малайзи

Тус улсын эрх бүхий байгууллагаас 2008 оны 01 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг (Сан Андрес-Провиденси) шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Молдова

Молдова улсын эрх бүхий байгууллагаас 2008 оны 07 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Намиби

Тус улсын эрх бүхий байгууллагаас 1997 оны 07 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж хүлээн зөвшөөрсөн.

Перу

Перу улсын мал эмнэлгийн эрх бүхий байгууллагаас 2004 оны 12 дугаар сар, 2007 оны 01 дүгээр сар, 2012 оны 08 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж тус тус ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг (3 нэгдсэ бүсээс бүрдсэн) шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Өмнөд Африкын Бүгд Найрамдах улс

ӨАБНУ-ын мал эмнэлгийн байгууллагаас 2005 оны 05 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

 

ШҮЛХИЙН ВАКЦИН ТАРИГДСАН, ШҮЛХИЙГЭЭР ЭРҮҮЛ БҮСҮҮД

Аргентина

Аргентин улсын Мал эмнэлгийн албанаас 2007 оны 03 дугаар сар, 2013 оны 10 дугаар сар болон 2010 оны 08 дугаар сар, 2014 02 дугаар сард тус тус ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн баримт бичгийг судлан үзээд 2 тусдаа бүсийг шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс хэмээн зарласан.

Боливи

Боливи улсын Мал эмнэлгийн албанаас 2007 оны 03 дугаар сар, 2010 оны 08 дугаар сар, 2013 оны 10 дугаар сар, 2014 оны 02 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж тус тус ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд Amazonas, Chaco, Chiquitania, Valles болон Altiplano хэсгийн 4 нэгдсэн хэсгээс бүрдсэн нэг бүсийг шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Бразил

Бразил улсын Мал эмнэлгийн албанаас ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд дараах 4 тусдаа бүсийг шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан. Үүнд:

  • Риу-Гранди-ду-Сул муж улсын нутгийг хамарсан нэг бүс (1997 оны 10 дугаар сард баримт бичгийг хүргүүлсэн);
  • Рондония муж улс (2002 оны 12 дугаар сард баримт бичгийг хүргүүлсэн), Акри мужтай шууд залгаа орших Амазонас муж улсын зарим хэсэг (2004 оны 03 дугаар сард баримт бичгийг хүргүүлсэн), энэ бүсийг өргөтгөн Амазонас муж улсыг хамруулсан нэг бүс нутаг (2010 оны 12 дугаар сард баримт бичгийг хүргүүлсэн);
  • Шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс нутаг нь дараахь бие даасан 3 нэгдмэл хэсгээс бүрдсэн. Тухайлбал Пара муж улсын өмнөд хэсгийн дунд тал (2007 оны 02 дугаар сард баримт бичгийг хүргүүлсэн), Эспириту-Санта, Минас-Жерайс, Рио-Де-Жанейро, Сержипи, Холбооны тойрог, Гояс, Мату-Гроса, Парана, Сан-Пауло, (2008 оны 07 дугаар сард баримт бичгийг хүргүүлсэн), Баия, Токантинс мужийн хэсэг (2008 оны 05 дугаар сард баримт бичгийг хүргүүлсэн), Мату-Гроса-Ду-сул (2008 оны 07 дугаар сард баримт бичгийг хүргүүлсэн), Байя Токантас муж улсад байрлах нэг бүс (2010 оны 12 дугаар сард баримт бичгийг хүргүүлсэн), Алагос, Сеара, Мараньян, Парайба, Пернамбуку, Пиауи, Риу-Гранди-ду-Норт, Пара муж улсын хойд хэсгийг хамарсан нэг бүс нутаг (2013 оны 12 дугаар сард баримт бичгийг хүргүүлсэн);
  • Мату-Гроса-Ду-сул муж улсад нэг бүс нутаг (2010 оны 08 дугаар сард баримт бичгийг хүргүүлсэн) ;

Колумби

Колумби улсын Мал эмнэлгийн албанаас 2003 оны 01 дүгээр сар, 2004 оны 12 дугаар сар (хоёр бүс), 2007 оны 01 дүгээр сар, 2009 оны 01 дүгээр сард  ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд 5 бүс нутгаас бүрдсэн нэг бүсийг шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс хэмээн зарласан.

Эквадор

Эквадор улсын Мал эмнэлгийн албанаас 2012 оны 08 дугаар сард  ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд эх газрын нэг бүсийг шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс хэмээн зарласан.

Парагвай

Тус улсын эрх бүхий байгууллагаас 2007 оны 03 дугаар сар, 2010 оны 08 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд 2 тусдаа бүсийг шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Перу

Перу улсын мал эмнэлгийн эрх бүхий байгууллагаас 2012 оны 08 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн баримт бичгийг судлан үзээд Пиура, Кахамарка нэг хэсэг болон Тумбес хязгаараас бүрдсэн энэ бүсийг шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

Турк

Тус улсын эрх бүхий байгууллагаас 2009 оны 11 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд хандаж ирүүлсэн нотолгоо бүхий баримт бичгийг судлан үзээд нэг бүсийг шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл бүс гэж зарласан.

 
 
 
 
 
 
 
Share
 

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Гоц халдварт өвчин Гадаад ДМАЭМБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ШҮЛХИЙ ӨВЧНИЙ СТАТУС

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа